Yahoo


Аялагчийн үүрэг

  1. Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  2. Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  3. Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  4. Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  5. Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  6. Аялагч өөрийн буруугаас онгоцны тийзийг үрэгдүүлэх, онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  7. Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд хандана. Хүсвэл аялал зохион байгуулагчийн хамруулсан даатгалаас гадна давхар даатгалд хамрагдаж болно. Энэ тохиолдолд даатгалын төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  8. Аялагч нь нислэг болон галт тэрэгний тасалбар нь хатуу нөхцөлтэйг хатуу анхаарах, солих өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлттэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  9. Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх. Бүртгэл 2 цагийн өмнө эхлэх бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх.

Архив