Yahoo


Бидний тухай

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх дэлхийгээ хайрлан

Эрдэнэт хүмүүнийг дээдэлж

Эгнэшгүй дурсамжийг аяллаар бүтээнэ

 

АЛСЫН ХАРАА

“Бид 2020 он гэхэд байгальд ээлтэй, соёл уламжлалаа дээдэлсэн, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээтэй, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аялал жуулчлалын загвар компани болно”

    "Нью Жуулчин Турс" ХХК нь дотоод, гадаадад өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг бөгөөд АНУ, Япон, Герман, Хятад зэрэг орнуудад манай байгууллагын салбар аялал жуулчлалын компаниуд ажилладаг. Өөрийн харъяа жуулчны бааз, зочид буудал, авто тээвэр зэрэг 10 гаруй охин компанитай болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Нью Жуулчин Груп" болсон. 2016 онд Нью Жуулчин Турс компани нь Чанарын удирдлагын тогтолцоо (ISO9001:2008), Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагууд (OHSAS18001:2007), Байгаль орчны удирдлагын тогтолцоо (ISO14001:2015) олон улсын стандартуудыг Монголын аялал жуулчлалын салбартаа анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.                                            

 Компанийн туршлага

      Грекийн Афин 2004, Италийн Торино 2006, Хятадын Бээжин 2008, Канадын Ванкувер 2010, Лондон 2012, Сочи 2014 зэрэг олимпууд, Доха 2006, Гуанжоу 2010 Азийн наадам, Өмнөд Африк 2010, Бразил 2014 Хөл бөмбөгийн ДАШТ-нд өөрийн орны хөгжөөн дэмжигчдийг амжилттай зохион байгуулж аялуулснаас гадна 2009 онд Солонгосын Чежү арал, Хонг Конг, 2011-2017 онд Хайнан, Сингапур, Дубай, Тайланд, Виетнам, Япон зэрэг орнуудад МИАТ-ын шууд нислэгийг авч өөрийн орны иргэдийг аялуулсан. Өнөөдөр манай компани та бүхнийг дэлхийн 20 гаруй оронд аялуулахаар бэлтгэл бүрэн хангаснаас гадна Хавай, Куба, Африк, Франц, АНУ, Итали, Турк, Финлянд зэрэг орнуудад аяллын шинэ хөтөлбөрийг санал болгож байна.

Компанийн амжилт

  Манай компани Монголын Аялал Жуулчлалын холбооны 2006, 2007, 2011, 2012, 2013 оны шилдэг компани, 2008 онд МҮХАҮТ-ын шилдэг 10 компаниар, 2009 онд Маркетингийн холбооны шилдэг маркетингтай компаниар, 2010, 2011 онд Маркетингийн холбооноос явуулсан санал асуулгаар шилдэг аялал жуулчлалын компаниар, 2012 онд МҮХАҮТ-ын "Бизнесийн Шилдэг шагнал", 2012 онд Худалдаа аж үйлдвэрийн Ази Номхон Далайн Холбооны "Алтан шагнал", 2013 онд МҮХАҮТ-ын Оны шилдэг "Компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч" компаниар, Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг Golden Compass-2015 оны "Инбаундын шилдэг шинэ бүтээгдэхүүн", 2016, 2017 онд "Шилдэг Инбаунд Тур Оператор"  компаниар тус тус шалгарсан.

  

Эрхэм аялагч та яагаад манай компанийг сонгох ёстой вэ?

  • Аялал жуулчлалын арвин их туршлагатай, найдвартай

  • Таныг аяллын даатгалд хамруулдаг

  • Компани өөрөө эрсдэлийн даатгалд даатгуулсан

  • Өөрийн үйлчилгээний сүлжээтэй

  • Танд үйлчлэх гадаад жуулчны компаниуд аяллын дадлага туршлагатай

  • Таныг дэлхийн 20 гаруй оронд аялуулдаг, аяллын өргөн сонголттой

  • Танд аяллын журмын дагуу тодорхой хөнгөлөлт өгдөг

  • Аялал жуулчлалын тэргүүлэх компаниар аялна гэдэг нь таны нэр төрийн баталгаа

  • Спорт аяллын шилдэг хөтөч

   Нью жуулчин Турс ХХК нь дотоод, гадаадад өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий Монголын аялал жуулчлалын тэргүүлэх компаний нэг бөгөөд АНУ, Япон, Герман, Хятад зэрэг орнуудад манай байгууллагын салбар аялал жуулчлалын компаниуд ажилладаг. Өөрийн харъяа жуулчны бааз, зочид буудал, авто тээвэр зэрэг 10 гаруй охин компанитай. Бид Грекийн Афин 2004, Италийн Торино 2006, Хятадын Бээжин 2008, Канадын Ванкувер 2010, Лондон 2012 зэрэг олимпуудад өөрийн орны хөгжөөн дэмжигчдийг амжилттай зохион байгуулж аялуулснаас гадна 2009 онд Солонгосын Чежү арал, Хонг Конг, 2011-2012 онд Хайнан, Сингапур, Дубай, Тайланд зэрэг орнуудад МИАТ-ын шууд нислэгийг авч өөрийн орныг иргэдийг аялуулсан.

   Өнөөдөр манай компани та бүхнийг дэлхийн 20 гаруй оронд аялуулахаар бэлтгэл бүрэн хангасны гадна Хавай, Куба, Африк, Франц, АНУ, Итали, Турк зэрэг орнуудад аяллын шинэ хөтөлбөрийг санал болгож байна.

   Компаний дэргэд “Аялагчдын клуб” ажилладаг бөгөөд үүнд гишүүнээр элссэнээр та тэргүүн ээлжинд мэдээллээр хангагдахаас гадна аяллын тодорхой хөнгөлөлтийг авах боломжтой.

  

Эрхэм аялагч та яагаад манай компанийг сонгох ёстой вэ?