Yahoo


Гадаад улс дахь нийтийн тээврийн зорчигчдын тасалбар

Бид  Европын  "Rail Europe" төмөр замын компанийн албан ёсны галт тэрэгний тийз борлуулагчаар ажилладаг бөгөөд Шингэний орнуудаар аялах үед тань нэг удаагийн болон олон удаагийн галт тэрэгний тийз захиалах үйлчилгээ хийж байна. Мөн та Япон улсад зорчих бол орон нутгийн нислэг, метро, галт тэрэгний тасалбар манайхаар дамжуулан захиалах боломжтой. 

Галт тэргээр аялахын давуу тал:

-Аюулгүй байдал  нь бусад тээвэртэй харьцуулахад бага

-Зардал хямд

-Зорчигчдын суудал, тасалгаа тохитой

Галт тэрэгний ангилал:

1.Өдрийн галт тэрэг

2. Шөнийн галт тэрэг

1. Өдрийн галт тэрэг: нь дотроо 1, 2-р зэрэглэлтэй. 1-р зэрэглэлийн суудалд суувал зарим галт тэргэнд арай өргөн суудалтай, хөл тавьдаг тавиур, зарим нэг нэмэлт үйлчилгээ буюу хоол, утасгүй интернет г.м. Онгоцыг бодвол 1-2-р зэрэглэлийн суудлын зөрүү харьцангуй гайгүй, хэрэв та эрт захиалбал маш боломжийн үнэтэй байдаг. Өдрийн галт тэргийг дотор нь:

  • High speed train /Хурдан галт тэрэг/: Европын улс хооронд явдаг TGV, Eurostar, Thalys, ICE, AVE, Frecciarossa, Italo г.м галт тэрэгнүүд байдаг.
  • Regional /Орон нутгийн галт тэрэг/ : Томоохон хот хооронд явдаг.
  • Scenic /Байгалийн үзэсгэлэн үзэх г/т/: Энэхүү галт тэрэг нь хамгийн сайхан байгальтай явдаг. Европт хамгийн алдартай ийм галт тэрэг бол Швейцар-т байдаг.

 2. Шөнийн галт тэрэг: 6-с дээш цаг явдаг чиглэлд явдаг. Энэхүү галт тэргээр та явснаар зочид буудлын мөнгөө хэмнэх боломжтой. Энэ галт тэрэг нь дотроо 3 ангилалтай.     

  • Sleepers /Энэ нь 1-3 хүртэл хүнд зориулсан, гаднын хүнтэй хамт биш тусдаа орох сонирхолтой хүмүүст зориулагдсан кабинтай, маш тав тухтай, билетны үнэнд ихэвчлэн өглөөний цай орсон байдаг/
  • Couchettes /4-6 хүний ортой кабинтай. Найз нөхөд, гэр бүлээрээ явж буй хүмүүс болон гаднын хүмүүстэй хамт 1 кабинд ороход дургүйцэхгүй бол энэ ангиллыг сонгож болно/  
  • Reclining seats /Зарим нэгэн шөнийн галт тэргэнд байдаг. Сандал нь хойшоо налж суудаг. Хэрэв та маш хямд зардлаар явахыг хүсч байвал энэ ангилал тохиромжтой/ 

Билетний төрөл:

Та 1 өдөр, 7 хоног, сарын хугацаатай явж байгаа, 2 хот, түүнээс дээш тооны хот улс, хотууд руу явахыг хүсч байвал Rail Europe-г сонгох нь хамгийн зөв сонголт юм.

  • Аяллын Пасс:

-        Энэ нь  хүссэн бүх л улс, хотуудаараа хязгааргүй аялах боломжийг олгодог.

-        Хэрэв та 3-с дээш улс орон, хотуудаар явах хүсэлтэй байгаа бол мөнгөө хэмнэх хамгийн зөв сонголт юм

-        Пасс нь олон сонголттой: Eurail Global Pass 1 орон явахаас эхлүүлээд хязгааргүй явах г.м.

-        Пасс нь маш уян хатан нөхцөлтэй. Тодорхой хугацаанд хэдэн орноор явахаа өөрөө сонгож явж болно.

-        Хямдралын нөхцөлүүдтэй: Хүүхдийн, залуучуудын, ахмад настны г.м.

-        Ихэнх пасс-уудаар хүүхэд үнэгүй аялах боломжтой

  • Суудал захиалга:

-        Суудал захиалснаар таны суудал баталгаажна. 

-        High speed, scenic, night train-д суудал болон кабин заавал захиална. 

-        Билет дээр суудал, кабины дугаарыг бичсэн байдаг. 

-        Пасс эсвэл нээлттэй билет 2-н аль нэгээр аялж байгаа бол тусад нь захиална.  

 

Пассуудын төрөл:

Eurorail Global Pass: 4-с дээш, 28 хүртэл орноор аялах боломжтой. Аав, ээж нь ийм пасс-тай бол 11 хүртэл настай хүүхэд үнэгүй аялах боломжтой. 15-3 сар хүртэл хугацаан дотор үйлчилнэ.

Eurail Select Pass: Та өөрийн сонголтоор 4 орныг сонгож аялна. Аав, ээж нь ийм пасс-тай бол 11 хүртэл настай 2 хүүхэд үнэгүй аялах боломжтой. 2 сар хүртэл хугацаан дотор 5, 6, 8, 10 хоногоор аялах боломжтой.

Regional Pass: Бүсийн пасс. Өөрийн сонголтоор зэргэлдээ орших 2 орноос сонгож , тэр улс дотроо хязгааргүй аялах боломжтой. Жнь: Герман-Польш, Франц-Швейцар гэх мэт.

 

One country Pass: Нэг улс дотор хязгааргүй аялах бол энэ пасс тохирно. 2 сар хүртэл хугацаан дотор 4, 5, 6, 8, 10 хоногоор аялах боломжтой.