Yahoo


 

Санал сэтгэгдэл

  • Миний аялсан орнуудын дотор хамгийн сонирхол татсан нь Мальдив улс байсан.

        Би “Нью Жуулчин Турс” компаниар аялаад олон жил болж байна. Найрсаг, итгэлтэй хамт олноор үйлчлүүлэхэд сэтгэл хангалуун байдаг. Би аяллын компани болон хувиараа аялаад нийт 20 гаруй улсад очиж үзсэн байна. Хамгийн сүүлд 2017 оны 12 сард “Нью Жуулчин Турс” компаниар Япон улсад аялж Фүжи уулыг ойрхноос харсан. Миний хувьд  аялсан орнуудаас хамгийн сонирхол татсан нь Мальдив улс байсан. Би гэр бүлийн хүнтэйгээ хамт 2013 онд анх Мальдив улс руу аялж байлаа. Нийслэл нь Мали хот бөгөөд лалын шашинтай улс юм. Очсон ямар ч хүн визгүй орох ба өдрийн 100 долларын карманы мөнгөтэй байхад шууд хил нэвтэрнэ. Газар нутгийн хувьд далайгаар хүрээлэгдсэн жижигхэн арал мөн олон шүрэн аралтай. Аялал жуулчлал нэлээн хөгжсөн газар байсан. Нутгийн хүмүүс нь элгэмсэг найрсаг зантай, гадна төрхөөрөө Энэтхэг хүн шиг харагдсан. Хоол нь далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоол голцуу байдаг. Надад сонирхолтой санагдсан зүйл гэвэл гудамж нь нарийхан байсан учир дэлгүүрүүдийн хаалга бүгд  дотогшоо нээгдэж хаагддаг. Хамгийн өндөрлөг газар нь 2,4 метр байдаг. Ер нь маш сонирхолтой сайхан уур амьсгалтай далайн орон байсан. Одоо би 2018 онд мөн “Нью Жуулчин Турс” компаниар АНУ-ын Лас Вегас хотод аялахаар захиалгаа өгөөд төлөвлөөд байгаа. 

    Өндөр настан З. Пүрэвсүрэн

    Миний аялсан орнуудын дотор хамгийн сонирхол татсан нь Мальдив улс байсан.
  • Өндөр хөгжилтэй оронд аялуулах сургалт хөгжлийн аялалд оролцлоо.

       "Нью Жуулчин Турс" ХХК- ийн зохион байгуулдаг "Өндөр хөгжилтэй  оронд аялуулах, сургалт  хөгжлийн аялал" - ын 12 сарын Японы  аялалд байгууллага хамт олноороо оролцоод ирлээ. Урьд нь Япон улс руу  аялж байсан. Энэ удаагийн аяллын онцлог бол аялангаа  өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, компанийн чанарын стандартыг хэрэгжүүлсэн туршлага, эмх цэгцийн тухай сургалт гэх мэт Япон улсаас суралцах боломжтой хувь хүний хөгжилд нөлөөлсөн олон хөтөлбөртэй аялал байсан. Үүнээс Тода багшийн ажлын байрны эмх цэгцийн талаарх сургалт онцлог содон байлаа. Миний хувьд айл өрх, албан байгууллага , гудамж талбай гээд  бүх юмаа эмх цэгцтэй байлгахад  энэ эмх цэгц, дэг журам гэдэг бол улс орны хөгжлийн бас нэг гол тулгуур байдаг юм бол уу гэж бодлоо. Мөн бид Японы том үйлдвэрүүдээр зочилсон бөгөөд технологийн хөгжил, үйлдвэрийн өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаатай танилцсан. Энэ аяллаас ажил амьдралдаа хэрэгжүүлж болох олон сайхан санаа төрсөн сайн аялал боллоо гэж бодож байна. Энэ аяллыг зохион байгуулсан Нью Жуулчин Турс компанийн хамт олонд талархал илэрхийлье, цаашдаа олон байгууллага хамт олныг аялуулж аяллаараа хүмүүст олон зүйлийг үзүүлж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай гэж хүсье. 

    "Багануур" ХК -ийн засвар үйлчилгээний авто машины хэсгийн дарга  Д. Гиваапил

    Өндөр хөгжилтэй оронд аялуулах сургалт хөгжлийн аялалд оролцлоо.
  • Мөрөөдөл биеллээ

         Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үзэж их зүйл мэдэж авсан сайхан аялал болсныг багийн гишүүд бүгд хэлж байсныг дуулгахад таатай байна.

    Аяллаар явж байгаа тохиолдолд сайн амрах, сайхан хоол идэх нь аяллыг эрч хүчтэй болгодог. Энэ бүхнийг сайн шийдсэн нь бидэнд их таалагдсан.

    Энэ аялал маань бид бүхний мөрөөдөл байсан, мөрөөдлийг минь биелүүлж сайхан дурсамж үлдээсэн та бүхэнд баярлалаа. Цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

    Мобиком компанийн Байгууллагын бизнесийн секторын менежер Г.Түвшинбаяр

    Мөрөөдөл биеллээ
  • Шууд нислэг цаг, мөнгө хэмнэнэ

          Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөлбөрт хамрагдан  сайхан аялаад ирлээ. 

    Өвлийн -24 хэмийн хүйтэнд цасаар бүрхэгдсэн Улаанбаатараас  гараад 25 хэмээс дээш  дулаан,  нэл ногоон орчинд буух нь аялалын хамгийн анхны  таатай сэтгэгдэл байлаа. Улаанбаатараас шууд Тайландад буудаг МИАТ-ын шууд нислэгээр явсан болохоор замд онгоц солих гэж дөрөв таван цаг саатахгүй тул ядаргаа мэдрэгдэхгүй  сайхан байлаа.

                Аялалын хөтөлбөрийн хувьд хугацаа богино байсан ч үзүүштэй гол гол газар, үзвэрүүдийг багтаасан аятайхан аялал боллоо гэж бодож байна.

    Буудал,  хөтөч, унаа гээд бүх үйлчилгээ нь ямар нэг бэрхшээлгүй, аялагчдынхаа тав тухыг хангах, тэднийхээ хүсэлт, асуудлуудыг аль болохоор даруйд нь шийдэж өгөх талаар санаа тавьдагт нь манайхан бүгд сэтгэл хангалуун сайхан байсан. Угаасаа туршлагатай, найдвартай компани болохоор ийм байх нь ч аргагүй бизээ.

                Энэ дашрамд  Нью жуулчин турс компанид баяр талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсъе.

    Аялагч Ө.Болд-Эрдэнэ

    Шууд нислэг цаг, мөнгө хэмнэнэ
  • Юнител Корпорацийн хамт олон.

    Бид Улаан-Үүд Байгаль нуур, Итгэлт Хамбын аялалд Маркетингийн багаараа аялаад ирлээ. Сэтгэгдэл маш өндөр, аялал бүхлээрээ таалагдлаа. Та бүхэнд баярлалаа.

    Юнител Корпорацийн хамт олон.
  • Сайхан аялаад ирлээ.Баярлалаа

    Манай хамт олон Итгэлт хамба, Улаан-Үүд рүү сайхан аялаад ирлээ. Сэтгэл гарган бидэнд маш сайхан үйлчилсэн хөтөчдөө баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

    Шастины нэрэмжит Нэгдсэн 3-р эмнэлгийн хамт олон.

    Сайхан аялаад ирлээ.Баярлалаа
  • Аялал сайхан боллоо.

    Аялал маш сайxан боллоо. Монголынxоо түүx, уламжлал, ёс заншил, өвийг судалж мэдэxэд үнэ цэнэтэй сайxан санаачлага байлаа. “New Juulchin Turs” ХХК-д маш иx баярлалаа. Сэтгэлийн өндөр таашаал авсандаа баяртай байна. Г.Батжаргал

  • Аялсан орнуудынхаа талаар ном гаргадаг.

    Би "Нью жуулчин турс" компаниар олон жил үйлчлүүлж байгаа тэдний ахмад аялагчдын нэг билээ. Аялагчдад компаний хамт олон хамгийн дотно сайхнаар үйлчилдэгт нь үргэлж баярлаж явдаг. Хамгийн сүүлд би Дубай, Япон орноор аялаад ирлээ. Би аялсан орнуудынхаа тухай товхимол заавал гаргаж, тухайн газрынхаа сонин хачнаас бусад хүмүүстэй хуваалцахыг хүсдэг учраас хамгийн сүүлд "Арабын нэгдсэн Эмират улсад", "Арлуудын орон" нэртэй замын тэмдэглэлүүд гаргасан юм. Та бүхэн аялалын тухай замын тэмдэглэлийг уншъя гэвэл номын дэлгүүрүүдээс авч уншиж болно.

    Ахмад аялагч Д.Догсомжав /76 настай/

    Аялсан орнуудынхаа талаар ном гаргадаг.
  • Нийслэлийн ТҮК хамт олон

    Дэлхийд хөгжил дэвшлээрээ тэргүүнд багтдаг Азийн бар Сингапур, Хонгконг хоёр орноор аяллаа. Бидний хийсэн бүтээсэн ажил үйлс амжилтыг минь өндрөөр үнэлэн дүгнэж, зүүд нойронд бодож үзээгүй ийм сайхан зугаатай бөгөөд дурсамж дүүрэн аялалд явуулж өгсөн та нарынхаа ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе.

    Нийслэлийн тохижилт үйлчилгээний хамт олон

    Нийслэлийн ТҮК хамт олон
  • Л.ЧУЛУУНБААТАР

    "Нью жуулчин турс" ХХК нь эрхэлсэн ажилдаа нэлээд туршлагажсан гадаад, дотоодод нэр хүнд нь өсч олны танил болж буй жуулчны байгууллага юм. Миний ойр дотны хэдэн ахмад настан (6-7 гэр бүл) сүүлийн 6 жил "Нью жуулчин турс" ХХК-ийн шугамаар Ази, Европ, Америк тивийн орнуудаар аяллаа. Энэ дэлхий ертөнцийн хөгжил дэвшилтэй танилцах, байгалийн онцлог содон сайхныг үзэн хүний оюун ухаан ур чадвараар бүтээгдсэн гадны орны ололт амжилтыг биечлэн үзэж танилцах нь мэдлэг оюуныг тэлж, санаа сэтгэлийг сэргээн, нүд тайлж, бие амрааж нэг ёсондоо Монгол хүн болж төрснийхөө гавьяа ид шидийг үзэх шиг болдог билээ.

    Эдийн засагч

    Л.Чулуунбаатар

    Л.ЧУЛУУНБААТАР
  • Токио-Үндэсний Бүтээн Байгуулалт Корпорац

    -1. Мэдээж Киото-Зэнгийн чулуун цэцэрлэг. Амьдрал яг одоо миний харж байгаа шиг биш гэдгийг мэдрэх, энэ хашаанд зогсож байх сайхан байв.

    -2. Маш эелдэг найрсаг бас их боловсролтой соёлтой сайхан дуулдаг япон эмэгтэйн дүр төрх намбыг бүрэн илтгэсэн хөтөч байлаа.

    -3. Их сайхан газар орон, хүн зон, юм байна. Инженерийн асар том байгууламжуудтай нь танилцах талаар хөтөлбөртөө тусгаарай. (2 арлыг холбосон гүүр, далай доорхи тунель) гэх мэт. Буффе хоолнууд нь их зүгээр юм байна шүү!

     

    -1. Очиж үзсэн газруудаас Алтан сүм их таалагдсан. Орчны тохижилт нь их цэвэрхэн, донж маяг нь тохирсон.

    -2. Япон хөтөч бүх юмыг үнэн санаанаасаа хийдэг, буудлуудыг их сайн бэлдсэн байсан.

    Токио-Үндэсний Бүтээн Байгуулалт Корпорац
  • Б.Баярмаа

    Сайн байна уу? Бид сайн явлаа, сайхан амарлаа,үйлчилгээ сайн байлаа. Apon болон Амарзаяа нарт бидний мэндийг хүргээрэй. Танай үйлчилгээ сайн байлаа цааш цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье? Дахин дахин баярлалаа.

    Хүний нөөц-Оффис менежер

    Орчлон Констракшн

  • Батжаргал

    Английн Лондон хотноо Зуны ХХХ Олимпийн наамдын хөгжөөн дэмжигчдийн аялал зохион байгуулж, тамирчдаа хөгжөөн дэмжиж, эх орондоо олон медалиуд авчирахад дэмжлэг үзүүлсэн Нью Жуулчин Турс компанийн хамт олонд талархал илэрхийлье.

    Батжаргал
  • Ц.Ундармаа

    Газрын диваажин Хайнан арал руу манай Монгол Тамхи Со компанийн хамт олон Нью Жуулчин Турс компаниар дамжин 2013.01.25-29-нд аялаад ирлээ. Маш сайхан аялал болсон. Дараа нь гэр бүлээрээ дахин аялах хүсэлтэй байна. Танай хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье.

    Ц.Ундармаа