Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин хотын аялал

Хүн ам: Бээжин хот нь БНХАУлсын нийслэл бөгөөд ойролцоогоор 20 сая гаруй хүн аж төрдөг, Хятадын түүхийн нэгээхэн том төлөөлөгч хотын нэг юм. 

Үзвэрийн газрууд: Голлох аялал жуулчлалын газрууд нь Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн - ийн талбай, 8850 -аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.

Цаг агаар: Цаг агаарын хувьд тогтуун, Улаанбаатар хотынхтой нилээн ойролцоо байдаг. Өвлийн улиралд дунджаар -15 градус, зундаа +30 градус хүртэл халдаг. Цаг агаарын таатай уур амьсгалтай бүсэд оршдог.

Мөнгөн тэмдэгт:  Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 370 төгрөг орчим.

Метро: Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн хямд нь 2 юанаас эхэлдэг бөгөөд Бээжинд метро хамгийн хямдхан байдаг гэж ярилцдаг байна.

Такси: Такси Бээжин хотод 14 юанаас эхэлдэг. 3км дотор явахад 14 юань хэвээрээ байна. Харин түүнээс цааш 1 км тутамд 2 юань

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-15
Үнэ
1,600,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – УБ ирж,очих нислэгийн тийз , таксийн хамт
  • Бээжинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд, нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Энэ үнэ нь 16-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын аяллаа эхэлнэ. Эхлээд Бээжингийн Зуны XXIX Олимпийн Наадмын Нээлт, Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэхийн дэргэд очиж дурсгалын зураг татуулна. Дараа нь Дэлхийн долоон гайхамшигийн нэгт зүй ёсоор ордог, 2000 -аад жилийн түүхтэй, 1 сая гаруй хүний хөлс, цусаар босч байсан Хятадын алдарт Цагаан Хэрэмээр аялна. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

-/өдөр/орой
 
Бээжин

Өдөр 2: Бээжин. 

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Амьтны Хүрээлэнгээр зугаалж энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Бээжингийн Амьтны Хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй, одоогоор 490 гаруй зүйлийн 5000 гаруй толгой ан амьтантай жил бүр 6 сая хүнд үйлчилдэг Хятаддаа төдийгүй Дэлхийд алдартай зоо парк юм. Дараа нь Бээжин хотын Далайн Паркаар зугаална. Үүний дараа Бээжин хотод ирсэн гадны жуулчид заавал зочилдог ШиүШуй худалдааны төвтэй танилцана. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин

Өдөр 3: Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа Дэлхийн Паркаар зугаална. Энэхүү Дэлхийн Парк нь 50 гаруй улс орны түүх, соёл, байгалийн 109 гайхамшигийг жижигрүүлсэн хэлбэрээр урлан бүтээж, таван тивийн газар зүйн байрлалаар эрэмбэ дараатай байрлуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршлын дагуу байрлуулсан, 46.7 га талбайтай, Ази дахь жижигрүүлж байгуулсан хамгийн том амралт үзвэрийн цогцолбор юм. Дэлхийн паркийг 1993 оны 10 сарын 25 -ын өдөр албан ёсоор нээж ашиглалтанд оруулсан байна. Дараа нь жуулчдын цугладаг ВанФүЖин худалдааны гудамжаар зочилно. Энэ гудамж нь Юань гүрэн Алтан улсыг эзлэн, Хубилай хаан нийслэлээ Бээжинд төвхнүүлснээс хойш төрийн албанд зүтгэдэг байсан Вангууд энд өөрсдийн ордон, өргөөгөө барьж байгуулан Бээжинд мэдэхгүй хүнгүй болсон гэдэг. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 4: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа нь унаагаар Бээжин хотын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-