Yahoo


Санал сэтгэгдэл

Итгэлт Хамба-Байгаль нуур 4ө, 4ш

Хүн ам: Улаан Үүд нь 411.6 мянган хүн амтай бөгөөд хүмүүс нь Орос болон Буриад хэлээр ярьдаг.

Үзвэрийн газрууд: Энд Оросын хамгийн том угсаатны зүйн музей, мөн дэлхийд хамгийн том хүний толгойн хөшөө болох Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж 1970 онд  босгосон хөшөө, Хааны нуман хаалга зэрэг үзвэрүүд байдаг.

Цаг агаар: Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө 1 сард -35.6 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд зундаа 7 сард +35.8 хэм хүртэл халдаг.

Мөнгөн тэмдэгт: Рубль. 1 рубль ойролцоогоор 43 төгрөгтэй тэнцэнэ.

Такси: Такси 150 рубл-c эхэлнэ.

Худалдааны төвүүд: Арбатын гудамж хэмээх хотын төв худалдааны гудамж нь хүмүүсийн уулзаж суух, алхах, дэлгүүр хэсэх гол газар болдог.

Итгэлт Хамба:  1927 оны 6 сарын 15 нд мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12 дугаар их хамба лам Дашдорж Итегэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд Дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 1927 оны намар Хамба лам шавь нараа дуудаж, өөрийнхөө хойдохыг уншихыг хүсэхэд шавь нар нь " Багшийгаа амьд сэрүүн байхад яаж унших вэ" хэмээгээд зөвшөөрөөгүй учраас Хамба өөрөө эхлүүлж, өөрөө өөрийнхөө хойдохыг уншин өөд болсон гэдэг. Тэрээр шавь нартаа 30 жилийн дараа өөрийн биеийг газар доороос гаргахыг хүссэн бөгөөд хэрэв бие зүгээр байвал 50 жилийн дараа гаргаарай гэж гэрээсэлжээ. Ингээд Хамбын захисан ёсоор түүнийг өөд болоход очир завилуулж хуш модон хайрцаганд суулгаад хулсаар чигчиж " Хөх Зүрх " уулын энгэрт нутаглуулжээ.

   Анх 1955 онд хамба лам Итегэловын биеийг өөрийг нь захиснаас 2 жилийн өмнө гаргаж үзжээ. Тухайн үед хүний шашин шүтэх эрхийг хүчтэй хориглодог социалист нийгэм байсан учир маш нууцаар шашны нууц зан үйлийг хийж гаргаад, Хамбын биед ямар ч гэмтэл учраагүйг тогтоогоод хувцас, давсыг нь солиод буцааж хийсэн байна. Дараа нь 1973 онд гаргажээ. Ингээд мөн 2002 оны 9 сард лам нар тусгай ёс үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй энэ явдлыг судалгааны багийнхан " Итегэлов хамбын гоц үзэгдэл " хэмээн нэрийдсэн ч 75 жил газрын гүнд байсан зүйлийг ил гаргасан болохоор 3 хоногийн дараа үгүй болно гэж үзэж байсан байна. Гэтэл тэрээр одоо болтол яг хэвээрээ шүтээн болон Иволга Дацанд суусаар байна.

Байгаль нуур: Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм. Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-08-16
Үнэ
380,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Улан Үдэд буудалд 1 хонох, байгаль нуурын баазад 2 хонох зардал
  • Жич: /Хостелд 1 өрөөнд 10 хүртэл хүн хамт байрлана. Давхартаа ОО, душтэй/, /эконом өрөөнд 6 хүртэл хүн, давхартаа боловсон ОО, душтэй/
  • - /Стандарт өрөөнд 2,3,4-р байрлах бол мөнгө нэмэгдэнэ. Өрөөндөө ОО, душтэй/
  • - Аяллын хөтөч-орчуулагчын зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Гадаадад зорчигчдын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Итгэлт Хамбад мөргөхөд орох тасалбарын мөнгө 250 рубль
  • - Хөтөлбөрт заагаагүй үзвэр үйлчилгээ, унаа, хоол
  • - Нэмэлт үйлчилгээний зардал /завь 500-1000 руб, саун, жакузи, бассейн -500 руб/1цаг г.м./
Улаанбаатар - Улаан-Үд

Өдөр 1: Улаанбаатар - Улаан-Үд. 

Энэ өдөр өглөө 07:00 цагт Драгон төвийн өмнө ирж “Нью Жуулчин Турс” ХХК-ны 41-27 УБЕ автобусанд суудлаа эзлэн 07:30 цагт УБ-Улан Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. Алтанбулагийн хил дээр ирнэ. Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр өдрийн хоол иднэ. 2 улсын хилээр оочергүй гарч орой Улан Үд хотод ирнэ. Оройн хоол идээд буудалдаа хүргүүлэн амарна.

-/-/орой
 
Улаан-Үд - Байгал нуур

Өдөр 2: Улаан-Үд - Байгал нуур. 

Өглөөний цай буудалдаа уугаад Иволги дацан явж Итгэл Хамбадаа мөргөж хүслээ шивнэнэ. Өдрийн хоол Улан-Үд хотод идээд хотын төвтэй товч танилцан, Ленины толгой, Усан Оргилуурын дэргэд дурсгалын зураг авахуулаад Байгаль нуур явна. Байгаль нуурын бааз дээр ирж бааздаа байрлана. Оройн хоол. Бааздаа амарна.               

өглөө/өдөр/орой
 
Байгал нуур

Өдөр 3: Байгал нуур. 

Өдрийн 3 хоолтой. Чөлөөт өдөр. Жич: Чөлөөт цагаараа нэмэлтээр усан онгоц, моторт завиар явах, Байгаль нуурын эргээр зугаалах, усанд сэлэх, элсний волейбол тоглох, спортын тэмцээн уралдаан зохиох, саун, бассейн, жакузи, дисконд орох, загас шарах, шорлог хийж идэх г.м болно.                                                                                                             

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Байгаль нуур – Улаан-Үүд. 

Өглөөний цайндаа ороод Улан Үд буцна. Өдрийн хоол Улан Үд хотод идээд дэлгүүр, худалдааны төв, захаар орно. Орой 19:00 цагаас УБ буцна. Орой 22-23 цагийн үед 2 улсын хилээр оочерлохгүй гарна. Алтанбулагт өөрсдийн мөнгөөр хоол иднэ.  

өглөө/өдөр/-
 

Өдөр 5: Улаан-Үд-Улаанбаатар. 

Энэ өглөө 07-08 цагийн үед Улаанбаатар хотод ирсэнээр энэ удаагийн аялал маань өндөрлөх болно.

-/-/-