Yahoo


Санал сэтгэгдэл

Сингапур-Малайз

Хүн ам: Сингапур нь Нью Йорк, Лондон, Хонг Конгийн дараа дэлхийд 4-т бичигддэг санхүүгийн төвийн нэг юм. Сингапур хотыг цэцэгт хүрээлэнгээр бүрхэгдсэн улс ч гэж нэрлэх нь бий. Нийт 5 сая гаран хүн амтай, хүмүүс нь Хятад, Англи, Малайз, Тайланд хэлээр ярьдаг. Малайз нь Малайз, Энэтхэг, Хятад болон бусад үндэстнээс бүрэлдсэн, нийт 275 сая гаруй хүн амтай улс юм. Ихэнх хүн ам нь Малайз хэлээр ярьдаг боловч Англи, Хятад хэлийг давхар ашигладаг.

Үзвэрийн газрууд: Сингапур нь алдарт Загасан Сүүлт Арслангийн Хөшөө, Фэбэр уул, Сэнтоза арал гэх мэтээрээ алдартай бол  Малайз нь Ихэр цамхаг, Гентин Хайланд, Хааны Ордон, Бату агуй зэрэг ордог байна.

Цаг агаар: Сингапур, Малайз нь Зүүн Өмнөд Азийн халуун бүсэд хамаарагддаг бөгөөд жилд дунджаар +22 - +28 градусын дулаантай байна.

Мөнгөн тэмдэгт: Сингапурт Сингапур доллар хэрэглэдэг /SGD/, 1 SGD = 1450 төгрөг орчим. Малайзад Малайз Ringgit /MYR/ хэрэглэдэг. 1 MYR = 574 төгрөг орчим.

Метро: Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Сингапурт хамгийн багадаа 2.2 SGD -оос эхэлнэ.

Такси: Такси Сингапурт 3.2 SGD -оос эхэлдэг. Нэг км тутамд 3.2 SGD нэмэгдэж явдаг. Малайзад такси 3 MYR эхэлдэг. Нэг км тутамд 2 MYR нэмэгддэг.

Худалдааны төвүүд: Сингапурт Виво сити /Vivo City harbourt Front /, Ай Өү Эн  /ION Orchard Road/, Сингапур Плаза /Singapore Plaza/, Такишамая /Takishamaya luxury shop mall/ гэх мэт болно. Малайзад Павилон /Pavillon Shopping mall/, Петронас цамхаг /Petronas/ гэх мэт.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-06-15
Үнэ
1,600,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Малайзад 4 одтой, Сингапурт 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад, Сингапур, Малайз маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 12-оос дээш группын үнэ болно
Улаанбаатар - Сөүл/Бээжин - Сингапур

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл/Бээжин - Сингапур. 

Энэ өдөр Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж тогтсон цагийн нислэгээр хөөрч Сингапур хотын Чан Ан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Онгоцны буудал дээр унаа таныг угтан авч, зочид буудалд хүргэж өгнө.

/-/-/-
 
Сингапур

Өдөр 2: Сингапур. 

Өглөөний цайгаа уусны дараа Мерлион парк дахь Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Сингапурын хоёр дэх өндөр уул болох Faber уулан дээрээс Сингапурын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилгууд, дэлхийд гуравт ордог Сингапурын нефть нэрэх үйлдвэрийн арал болон алдарт Сeнтоза аралыг алган дээрээ тавьсан мэт харна. Өдрийн хоолны дараа Сентоза арал руу явна. Сентоза арал Англи Улсын эзэмшилд байхдаа жижигхэн загасчны тосгон байсан бөгөөд 1972 онд шинээр засаж шинэчлэн, аялал жуулчлалын цогцолбор газар болгон өөрчилжээ. Дөрвөн улирал ээлжилдэггүй дан ногооноороо байдаг уг үзэсгэлэнт арал руу эдүгээ мянга мянган гадна, дотны жуулчид ирж амардаг болжээ. Оройн хоолны дараа Далайн Аялгуут Хөгжимт Усан Оргилуур хэмээх хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн 120 м өндөр галт, 40 м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрлэнд сүлэлдэх ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн  баатарууд хэрхэн амилахыг өөрийн нүдээр харан баясна. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Сингапур - Куала Лумпур

Өдөр 3: Сингапур - Куала Лумпур. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Малайзын нийслэл Куала Лумпур хот руу хөлгийн жолоо зална. Замдаа Малайзын онцлог бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно. Энэ өдөр малайзын Hou Temple-ээр зочилно. Дараа нь буудалдаа хүргүүлэн амарна.

өглөө/өдөр/орой
 
Куала Лумпур

Өдөр 4: Куала Лумпур. 

Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот уул болсон Гентин-Хайланд руу явна.Явах замдаа цэвэр шоколадны үйлдвэрээр зочилно мөн үнэт чулууны дэлгүүр болон Batu Caves-аар зочилно.  Далайн түвшнээс дээш 1750 метр өндөрт өргөгдсөн Гентин Хайланд орох замдаа 3,4 км урт агаарын дүүжингээр явна. Ирээд чөлөөт цаг. Та өөрийн зардлаар цогцолборын нэгээхэн хэсэг болсон байшин доторх болон гадна байдаг төрөл бүрийн  тоглоомоор зугаацах боломжтой. Хүсвэл казиногоор зочилж азаа ч үзэж болно. Ингээд тогтсон цагт оройн хоолондоо орно. Дараа нь Куала Лумпур хотод ирж зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна                                                                                                                              

өглөө/өдөр/орой
 
Куала Лумпур

Өдөр 5: Куала Лумпур. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Sunway Lagoon усан паркад өдрийг өнгөрөөнө. Дараа нь үдээс хойш 4 цагт алдарт ихэр хоёр цамхаг болох Петронас цогцолборыг гаднаас нь үзэж сонирхоно. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/-/орой
 

Өдөр 6: Куала Лумпур - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа улсын хааны ордон , тусгаар тогтнолын талбай зэргийг үзээд тогтсон цагт онгоцны буудал руу хүргүүлж Улаанбаатар хот руу ниснэ.

өглөө/-/-