Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хавайн аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Халуун орны аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
Үнэ
5,000,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - Хөтөлбөрт заасан хоол
  • - Орон нутгийн монгол хөтөч
  • - Жуулчны унаа
  • - Онгоцны буудлаас тосох/үдэх
  • - Хөтөлбөрт багтсан үзвэрийн төлбөр
  • - Аяллын даатгал
  • - Визны хураамж
Улаанбаатар – Сөүл – Хонолулу

Өдөр 1: Улаанбаатар – Сөүл – Хонолулу . 

Энэ өдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өдөр 15:00-д цуглараад КОРЕАН АЙР-ийн KE868 нислэгээр 17:00 цагт нисээд орой 21:20-д ИНЧОН олон улсын онгоцны буудалд газардана. Энэ өдөр та бүхэн Солонгост ИНЧОН олон улсын онгоцны зочид буудалд хоноод маргааш нь үргэлжлүүлэн үдээс хойш KE1 нислэгээр 17:20 цагт Хавайн чиглэлд ниснэ. Нислэг ойролцоогоор 9 цаг орчим үргэлжилнэ.                                      

 
Хонолулу

Өдөр 2: Хонолулу. 

Энэ өдөр өглөөний 09:00 цагт Хонолулу хотод газардаад хотын аялал  хийнэ. Үдээс өмнө бид Iolani Palace буюу Хатаны Ордон орж сонирхоно. Дараа хотын төвд мужийн Сенатын ордны өмнө талбайд буй Камахамеха хааны хөшөөний дэргэд очиж дурсгалын зураг татуулж, Pali Lookout гарж Хавай арлын хойд хэсгийг уулын энгэр дээрээс тольдоно. Үдээс хойш бид Manoa Falls буюу ширэнгэн ойн дундах үзэсгэлэнт хүрхрээ руу явган аялал хийнэ. Орой нь Вайкики далайн эрэг дээр зочид буудалд байрлана.

 
Хонолулу

Өдөр 3: Хонолулу. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Хавай арлын хамгийн том зугаа цэнгэлийн газар болох Полинезийн соёлын төв орно. Бүтэн өдрийн турш Полинезийн арлын хамгийн үзэсгэлэнт газруудаар аялан, үндэсний урлагийн тоглолт болон бусад сонирхолтой хөтөлбөрүүдийг та үзэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

 
Хонолулу

Өдөр 4: Хонолулу. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр бид үдээс өмнө  Алдарт Сувдан эргийн /Pearl Harbor/ түүхэн дурсгалт газар очиж сонирхохын зэрэгцээ Дэлхийн II-р дайнд оролцож байсан АНУ-ын байлдааны “Миссури” хөлөг онгоцтой танилцана. 1945 оны есдүгээр сарын 2-нд “Миссури” хөлөг онгоц дээр Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан байдаг билээ. Үдээс хойш Wet’N’Wild усан парк орно. Ингээд орой нь зочид буудалдаа байрлан амарна.

 
Хонолулу

Өдөр 5: Хонолулу. 

Чөлөөт өдөр. Та энэ өдрүүдэд далайд сэлж, алжаал ядаргаагаа тайлж, хотоор зугаалж, Royal Hawaiian Center Shop-т худалдан авалт хийх боломжтой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

 

Өдөр 6: Хонолулу. 

Чөлөөт өдөр. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

 
Хонолулу–Сөүл–Улаанбаатар

Өдөр 7: Хонолулу–Сөүл–Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонолулу хотын олон улсын нисэх онгоцны буудал явна. KE2 нислэгээр 19:50 цагт Солонгосын Сөүл хот руу нисээд Инчонд өдрийн орой 17:50-д бууна. Үргэлжлүүлэн Солонгосоос дараа өдөр KE867 нислэгээр 13:00-аас нисээд 15:50 цагт  Улаанбаатар хотод газардасанаар ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.