Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хөх хот - Утай

Хүн ам: Утай нь эртний Хятадын шарын шашин хүчтэй дэлгэрсэн хот бөгөөд эдүгээ 3 сая гаран хүн амьдарч байгаагаас 2 сая гаруй нь хөдөө аж ахуй эрхэлдэг аж.

Үзвэрийн газрууд: Гол аялал жуулчлалын бүс нь уулан дээр барьсан эртний сүм, хийд байдаг ба энд хүмүүс эрүүл мэнд, хувь заяагаа даатгах гэж их ирдэг байна. 

Цаг агаар: Утай  цаг агаарын хувьд зундаа +35, өвөлдөө -32 градус хүрдэг. Уур амьсгалын хувьд манай Улаанбаатар хотын цаг агаартай нилээн ойролцоо байдаг.    

Мөнгөн тэмдэгт: Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 370 төгрөг орчим.

Такси: Утайд такси 10 юанаас эхэлдэг. 3 км дотор 10 юань өгдөг бол 3 км -с яваад илүү явсан км тутамд 3 юань нэмэгддэг. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-15
Үнэ
790,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Замын Үүд – УБ галт тэрэгний тийз
  • Замын Үүд-Эрээн-Замын Үүд хил гарах автобусны тасалбар
  • Эрээн - Хөх хот - Эррэн автобусны билет
  • Зочид буудлын энгийн өрөөнд, нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Аяллын үнэ нь 15-аас дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Замын Үүд

Өдөр 1: Улаанбаатар - Замын Үүд. 

Энэ өдөр үдээс хойш 17:00 цагт галт тэрэгний буудал дээр цуглаж, 17:20 цагийн галт тэргээр Замын-Үүд хот руу хөлгийн жолоо зална. Шөнөдөө галт тэргэндээ хононо.

-/-/-
 
Замын Үүд-Эрээн-Утай

Өдөр 2: Замын Үүд-Эрээн-Утай. 

Ойролцоогоор өглөөний 07:05 цагийн үед Замын-Үүд хотод ирнэ. Замын Үүд дээрээс үргэлжлүүлэн Эрээн хот хүртэлх автобусанд сууна. Өдрийн 11:00 орчимд эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд автобусанд сууж, Утай хот руу хөдөлнө. Ойролцоогоор 10 цаг автобусаар явж хүрнэ. Орой Утайд зочид буудалд байрлаж замын алжаалаа тайлна.

-/-/орой
 
Утай

Өдөр 3: Утай . 

Өглөөний цайгаа буудалдаа зооглоно. Ингээд Утайгийн шарын шашны анхны сүм болох Пү Са Оргил, Пү Са Оргилын хүрээ хэмээгдэх Түгээмэл Ивээлт Сүм, Манжушир Бурханы Сүм зэргээр зочилж амь нас, эрүүл мэндээ даатгаж мөргөнө. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Утай - Хөх хот

Өдөр 4: Утай - Хөх хот. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Утайн Түмэн Бурханы Дуганд мөргөн аяллаа эхэлнэ. Дараа нь Үргэлжлүүлэн Утайгийн тусгай урлал бүхий Цагаан Суварга, бараалхалын бага тайз нэртэй Их Суварга, Утайгийн хамгийн залуу сүм болох Пү Хуа Сүмээр зочилно. Өдрийн хоолны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд, Хөххотруу явна. Замдаа Хөххотын төв талбай дээр дурсгалын зураг татуулна. Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. 

өглөө/өдөр/орой
 
Хөх хот

Өдөр 5: Хөх хот. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Амьтны хүрээлэнгээр зугаална. Энд та төрөл бүрийн амьтны төрөлтэй танилцаж, хүсвэл зургаа авахуулж, хооллож болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/-
 
Хөх хот-Эрээн-Замын үүд-Улаанбаатар

Өдөр 6: Хөх хот-Эрээн-Замын үүд-Улаанбаатар. 

Өглөөний цайгаа буудалдаа зооглосны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Эрээн хотод ирнэ. Үргэлжлүүлэн Эрээнээс Замын-Үүд руу хил гарна. Замын –Үүд дээрээс 19:05 цагийн галт тэргээр Улаанбаатар руу хөдөлнө. Гал тэргэндээ 1 хоноод өглөөнийй 10:05-д Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-