Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Шанхай - Диснейланд-Шоппинг аялал

Хүн ам: Шанхай хот нь ойролцоогоор 6340м2 талбайтай БНХАУ-ын шууд харъяа хотуудын нэг бөгөөд эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, зам тээвэр, соёл урлагийн төв болсон Хятадын том хотуудын нэг юм. Ойролцоогоор 2010 оны тооллогоор 23 сая хүн оршин суудаг.

Үзвэрийн газрууд: Шанхайд Вайтань, Нанжин Лү, Дэлхийн худалдааны төв 101 давхар, Хаппи Валлей болон Лааны тосон байшин зэрэг болно. Мөн Бээжинд Хориотой хот буюу Хааны Ордон, цуутай Тиэн Ан Мэн - ийн талбай, 8850 -аад км урт үргэлжлэх Цагаан Хэрэм, Дэлхийн Парк болон тухайн үед байгуулагдаж байсан Сүм, Дуганууд багтана.

Цаг агаар: Уур амьсгалын хувьд чийглэг байдаг бөгөөд өвөлдөө заримдаа 0градус хүрдэг бол зундаа 35градус хүртэл халдаг байна. Харин Бээжин хотын уур амьсгалын хувьд манай Улаанбаатар хотын цаг агаартай нилээн ойролцоо байдаг.

Мөнгөн тэмдэгт: Хятадын валют нь Юань /CNY/,  1 CNY = 370 төгрөг орчим.

Метро: Метроны хувьд хамгийн ойр газар хүрэхэд 3 юань байдаг.

Такси: Шанхайд такси 12 юанаас эхэлдэг бөгөөд 3 км дотор явахад 12 юань төлдөг бол 3 км -ээс илүү явсан 1 км тутамд 2.4 юань нэмэгддэг байна. Такси Бээжин хотод 11 юанаас эхэлдэг. Xот дотор явахад 11 юань хэвээрээ байна. Харин түүнээс цааш 1 км тутамд 2 юань нэмэгдэж явдаг.

Худалдааны төвүүд: Нанжин Лү /南京路/, Лунхуа Шичан /龙华市场/, Лү Жиа Зүй /陆家嘴购物/ гэх зэрэг болно. Шанхай хот нь бусад Хятадын хотуудыг бодвол өртөг өндөр, түүнийгээ дагаад юмных нь үнэ харьцангуй үнэтэй байдаг байна. Бээжинд Ван Фу Жин /王府井/, Шиү Шуй /秀水街/, Бай Рун зах /百润批发商店/, Яа Бао Лү /雅宝路/.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хүүхдийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-16
Үнэ
2,200,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – Шанхай - Бээжин – УБ нислэг болон вагоны тийз, билет, таксын хамт
  • Шанхайд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 15-аас дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Шанхай

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Шанхай. 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын галт тэрэгний буудал хүргэж өгнө. Эндээс та хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Шанхай хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.

-/-/орой
 
Шанхай

Өдөр 2: Шанхай. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Шанхай хотын аялалдаа гарна. Азидаа хамгийн өндөр барилгад тооцогддог 101 давхар бүхий Дэлхийн худалдааны төв болох “World Financial Center”-ийн 100 давхарт гарч Шанхай хотыг бүхлээр нь харж сонирхоно. Дараа нь Чэн Хуан хэмээх Шанхайн 600 жилийн түүхтэй, эртний барилга байгууламжыг тэр чигээр хадгалж ирсэн бүсээр айлчилна. Энд та эртний Шанхай хотын дүр төрхтэй танилцахаас гадна төрөл бүрийн эртний эдлэл, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой бөгөөд төрөл бүрийн нутгийн онцлогтой зууш амттанг худалдан авч амтлах боломжтой юм. Ингээд оройн хоолны дараа Нанжин хэмээх алдарт гудамжаар зугаална. Энд та тухайн үед Шанхай хот Английн колон байх үед баригдаж байсан эртний барилга байгууламжыг гаднаас нь үзэж сонирхохоос гадна төрөл бүрийн худалдан авалт хийх боломжтой юм. Дараа нь Шанхай хотын Хуан Пү мөрнөөр усан онгоцоор зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр /орой
 
Шанхай

Өдөр 3: Шанхай . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Тогтсон цагт унаагаар Дисней лэнд руу хүргүүлнэ. Энд та үе үеийн үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулж, гайхалтай авъяаслаг жүжигчдийн тоглолтыг үзэж сонирхон, тоглон наадна. Ийнхүү бүтэн өдрийн турш алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэсний дараа жуулчны автобусаар буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Улаанбаатар

Өдөр 4: Бээжин - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Бээжин хотын Капитал олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-