Yahoo


Санал сэтгэгдэл

Аватар, Тэнгэрийн хаалга, Шилэн гүүрийн аялал

 Хунань мужид харъялагддаг Жанжиажэ хот нь Хятадын  5А  зэрэглэлийн аялал жуулчлалын бүсэд ордог  эртний түүх болон  байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай юм. Жанжиажэ нь 9653  км кв нутаг дэвсгэртэй, 1.5 сая хүн амтай хот юм. Цаг уурын хувьд чийглэг уур амьсгалтай ба жилд дунджаар 60 сая хүн зорчидог байна.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-05-21
Үнэ
2,250,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – ЖанЖиаЖэ – Бээжин – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • Бээжин, ЖанЖиаЖэ 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол болон буффет хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 16-с дээш групп үнэ болно

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Жанжиажа. 

Энэ өдөр Чингис Хаан Олон улсын нисэх буудал дээр өглөө 04:00 цагт цуглараад МИАТ-ын  06:10 минутанд Улаанбаатар хотоос Бээжин чиглэлд ниснэ. Бээжин хотод 08:25-д буусны дараа хөтөч угтан авч галт тэрэгний буудал руу дагуулан явж 13:22 цагийн галт тэргээр Хүнань мужийн Жанжиажэ хот руу явна. Хунань муж нь Хятадын  5А  зэрэглэлийн аялал жуулчлалын бүсэд ордог  эртний түүх болон  байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай юм. Жанжиажэ нь 9516  км кв нутаг дэвсгэртэй, 1.5 сая хүн амтай хот юм.. Бээжин хотоос Хунань муж хүртэл нийт  1506  км бөгөөд унтлагын галт тэргээр 22 цаг явдаг.

-/-/-
 
ЖанЖиаЖэ, Шилэн гүүр

Өдөр 2: ЖанЖиаЖэ, Шилэн гүүр. 

2 дахь өдрийн 12:30 минут орчимд Жанжиажэ хотын төв галт тэрэгний буудалд ирнэ. Мэргэжлийн хөтөч галт тэрэгний буудал дээр тосон авч аялалын автобусаар бид Жанжиажэ грандканеон-д  байрлах Шилэн гүүр дээр очоод тэндээ хятад маягийн өдрийн зоог барина. Дараагаар бид  Дэлхийн Хамгийн урт Хамгийн өндөрт байрлалтай Шилэн гүүрийг очиж үзнэ . Шилэн гүүрний урт нь 430м , өргөн нь 6м , хөндийн ёроолоос дээш 300 м-ийн өндөрт баригдсан, нэг дор 800 хүн зогсох боломжтой байдаг. Гүүрийг барихад нэг ч арматур ашиглаагүй бүхэлдээ шилээр хийгдсэнээрээ онцлогтой. Энэ аялал нь нэг талаараа эр зоригийн шалгуур гэж хэлж болох юм. Шилэн гүүрний аяллалын дараа Солонгос маягийн оройн хоолоо зооглочихоод буудалдаа хүргүүлж амарна. Хүсвэл худалдааны гудамжаар зочлох боломжтой

-/өдөр/орой
 
Аватор кино Пандора гариг

Өдөр 3: Аватор кино Пандора гариг . 

Өглөөний цайны дараа гайхамшигт Пандора гаригийн зүг хүлгийн жолоо зална. Тус аялал жуулчлалын бүс нь Аватар киноны Пандора гаригийн зураг авалтын санааг авсан газар гэдгээрээ онцлогтой. Жанжиажэ ойн хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан  шилэн цахилгаан шатаар 1,58-сек дотор 326м өндөрт гарч  “Тэнгэрийн багана” хэмээгдэх Хала-луяа уулыг харна. Дараа нь  Тэнгэрийн гүүр хэмээх 375 метрийн өндөрт байрлах хадан гүүр, азын нуур гэх мэтчилэн байгалийн сүр хүчийг харуулсан өндөр хад асгануудыг үзэж сонирхоно. Тэндээ хятад маягийн өдрийн зоогоо зооглочихоод үргэлжлүүлэн Yangjiajie байгалийн цагаан хэрэм, Tianzi уул зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой газруудыг үзэн мөн агаарын дүүжин замаар Шили галерейн үзэсгэлэнт газрыг үзэнгээ уулнаас буух юм.  Оройн зоогоо шарсан махны буффет ресторанд зооглоод буудалдаа хүргүүлэн амарна. Хүсвэл худалдааны гудамжаар зочлох боломжтой.

өглөө/өдөр/орой
 
ЖанЖиаЖэ, Тэнгэрийн хаалга

Өдөр 4: ЖанЖиаЖэ, Тэнгэрийн хаалга . 

Өглөөний цайны дараа Жанжиажэ аялал жуулчлалын бүсээс 8-км зайд байрлах “ Тэнгэрийн хаалга” уул байгалийн үзэсгэлэнт газар руу аялна. Далай түвшин дээш 1518м өндөрт орших, 7455 м  урт агаарын дүүжингээр 1279м өндөр рүү дээшилж явах зуур  99 нугачаат замыг дээрээс нь харж аялна. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн замаар алхаж, уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх  897м урт урсдаг цахилгаан шатаар доошилж Тэнгэрийн хаалганд хүрнэ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү  Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Дараа нь огцом доошлох  99 нугачаат замаар автобусанд сууж уруудна. Ингээд Тэнгэрийн хаалгаар аялсны дараа үдийн зоогонд ороод 14:40 цагаас галт тэргээр  Бээжин хот  руу буцна.

өглөө/өдөр
 

Өдөр 5: Бээжин . 

Энэ өдөр Бээжин хотод өдөр 14:30 цагын үед ирээд зочид буудлын өрөөгөө хүлээж авна. Дараа нь чөлөөт цаг тул та Бээжин хотын алдартай дэлгүүрүүдээр хэсэж худалдан авалт хийх боломжтой. Чөлөөт өдөр хоол унаа хөтчөөр үйлчилэхгүй.                                               

 

Өдөр 6: Бээжин -Улаанбаатар. 

Энэ өдөр өглөөний цайгаа уусаны дараа Чөлөөт цагтай. Дараа нь тогтсон цагтаа Бээжин Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлнэ. Орой МИАТ-ын 21:10 цагын онгоцоор ниснэ. Хил гаалиар нэвтэрсэний дараа онгоцондоо сууж нутгийн зүг хүлгийн жолоо зална. Улаанбаатар хотод тухайн өдрийн 23:40 цагт бууна. Үүгээр манай энэ удаагийн аялал маань өндөрлөх юм.