Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Аватар, Тэнгэрийн хаалга, Шилэн гүүрийн аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-10-23
Үнэ
1,950,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Бээжин – ЖанЖиаЖэ – Бээжин – УБ нислэгийн тийз, таксын хамт
  • Бээжин, ЖанЖиаЖэ 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол болон буффет хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Энэ үнэ нь 16-с дээш групп үнэ болно
Улаанбаатар - Бээжин - Жанжиажа

Өдөр 1: Улаанбаатар - Бээжин - Жанжиажа. 

Энэ өглөө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 04:30 цагт цугларна. 06:10 Улаанбаатараас Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 08:25 Бээжин хотод газардана. Хил гаалиар нэвтэрсэний дараа жолооч биднийг тосож Бээжингийн галт тэрэгний буудал хүргэж өгнө.  Дараа нь Бээжин-Жанжиажэ чиглэлийн галт тэргэндээ сууна. Жанжиажэ нь Аватар киноны зураг авалтын санааг авсан газар билээ. Бээжин хотоос Хунань муж хүртэл нийт  1506  км бөгөөд унтлагын галт тэргээр 22 цаг явдаг.  Хунань муж нь Хятадын  5А  зэрэглэлийн аялал жуулчлалын бүсэд ордог нэн эртний түүх болон гайхамшигт байгалийн өвөрмөц тогтоцоороо алдартай билээ. Энэ шөнө галт тэргэнд хононо.

-/-/-
 
ЖанЖиаЖэ

Өдөр 2: ЖанЖиаЖэ. 

Жанжиажэ хот  9516  км кв нутаг дэвсгэртэй, 1.5 сая хүн амтай. Ойролцоогоор бид  12:30 Жанжиажэ төв галт тэрэгний буудалд хүрэлцэн ирнэ. Энэ үед орон нутгийн хөтөч галт тэрэгний буудал дээр тосож авч аялалын автобусаар биднийг хотын төв хүргэж өгнө. Үдийн зоогондоо Хятад маягийн хоол зооглоод Жанжиажэ грандканеон-д  байрлах  375м  урт буюу дэлхийн хамгийн урт, 300м буюу хамгийн өндөрт баригдсан 6м өргөн  шилэн гүүрээр явна. Тус аялал жуулчлалын бүс нь дэлхий дахинд хамгийн хамгийн гэсэн тодотголоороо алдартай бүс нутаг билээ. Шилэн гүүрээр аялсаны дараа 300метрийн өндөр хавцалаар бууна. Хавцалаар буух явцад хүний гараар бүтээгдсэн 270 метр хүрхрээ, байгаль эхийн бүтээл болсон болсон Жинши агуй гэх мэт олон сонирхолтой газраар зугаалах болно. Ингээд буудалдаа ирж амарснаар өндөрлөх болно.

өглөө/өдөр/орой
 
ЖанЖиаЖэ

Өдөр 3: ЖанЖиаЖэ. 

Өглөөний цайны дараа гайхамшигт Пандора гаригийн зүг хүлгийн жолоо зална. Тус аялал жуулчлалын бүс нь аватар киноны Пандора гаригийн зураг авалтын санааг авсан газар билээ. Гүйлин ойн хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар 1,58сек дотор 326м өндөрт гарч  “Тэнгэрийн багана” хэмээгдэх Хала-луяа уулыг харна. Дараа нь  Тэнгэрийн гүүр хэмээх 375 метрийн өндөрт байрлах хадан гүүр, азын нуур гэх мэтчилэн байгалийн сүр хүчийг илтгэсэн өндөр хад асгануудыг үзэж сонирхоно. Ингээд аваторын ертөнцөөр аялсны дараа оройн зоогонд орно. Үүний дараа буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
ЖанЖиаЖэ - Бээжин

Өдөр 4: ЖанЖиаЖэ - Бээжин. 

Жанжиажэ аялал жуулчлалын бүсээс 8км  зайд байрлах “ Тэнгэрийн хаалга” уул байгалийн үзэсгэлэнт газар руу аялна. Д.т.д 1518м өндөрт орших, 7455 м  урт агаарын дүүжингээр 1279м өндөр рүү дээшилж явах зуур  99 нугачаат замыг дээрээс нь харж аялна. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж, уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх  897м урт урсдаг цахилгаан шатаар доошилж Тэнгэрийнхаалганд хүрнэ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү  Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Дараа нь огцом доошлох  99 нугачаат замаар автобусанд сууж уруудна. Ингээд Тэнгэрийн хаалгаар аялсны дараа үдийн зоогонд ороод галт тэргээр  Бээжин хот  руу буцна.

өглөө/өдөр
 
Бээжин

Өдөр 5: Бээжин . 

Энэ өдөр Бээжин хотод ирээд зочид буудлын өрөөгөө хүлээж авна. Дараа нь чөлөөт цаг тул та Бээжин хотын алдартай дэлгүүрүүдээр хэсэж шоппинг хийх боломжтой. Чөлөөт өдөр хоол унаа хөтчөөр үйлчилэхгүй.                                                    

 

Өдөр 6: Бээжин -Улаанбаатар. 

Өглөө эртлэн босоод онгоцны буудал хүргүүлнэ. Дараа нь хил гаалиар нэвтэрсэний дараа онгоцондоо сууж нутгийн зүг хүлгийн жолоо зална. Энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань энэ хүрээд өндөрлх болно.