Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Бээжин газраар аялах аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-09-01
Үнэ
810,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Замын Үүд – УБ ирж очих орон нутгийн галт тэрэгний билет
  • Замын Үүд – Эрээн – Замын Үүд ирж очих нийтийн хил гардаг автобусны билет
  • Эрээн – Бээжин – Эрээн орон нутгийн унтлагын автобусны билет
  • Бээжинд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 220 000 төгрөг төлнө/
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 16-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Замын Үүд

Өдөр 1: Улаанбаатар - Замын Үүд . 

Энэ өдөр 16 цагт Улаанбаатар галт тэрэгний буудалд цугларч, Замын-Үүдийн вагонд сууна. Энэ шөнөдөө галт тэргэндээ хононо.

-/-/-
 
Замын Үүд - Эрээн - Бээжин

Өдөр 2: Замын Үүд - Эрээн - Бээжин . 

Өглөө Замын-Үүдэд буун жуулчны автобусаар Эрээн хот руу хил гарна. Ойролцоогоор 2 цагийн дараа Эрээн хотод буугаад үргэлжлүүлэн автобусаар Бээжин хот руу Хятадын орон нутгийн автобусаар зорчино. Ойролцоогоор 12 цаг явна.  Орой нь Бээжинд ирж буудалдаа байрлан амарна.

-/-/-
 
Бээжин

Өдөр 3: Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Тиэн Ан Мэний талбай, Цагаан хэрэм зэргийг үзэж сонирхоно.. Дэлхийн 7 их гайхамшгийн нэг гэгдэж байгаа цагаан хэрэм бол дэлхийд байгуулсан цаг хугацаа нь хамгийн урт, хятадын нутаг дэвсгэр дээр 7000 гаруй километр урт vргэлжилдэг хэрэм юм.

өглөө/өдөр/орой
 
Бээжин

Өдөр 4: Бээжин. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Бээжин хотын Далайн аквариумаар зугаална.   Далайн аквариум нь орчин үеийн загвар хийцтэй, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан олон мянган загастай бөгөөд хүүхэд бүрийн үзэх дуртай дельфины тоглолт болдог. Дараа нь Амьтны хүрээлэнгээр аялна. Амьтны  хүрээлэн нь 1906 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 500 төрөл 5000 гаруй амьтан буюу үзмэртэй. Дараа нь жуулчдын цугладаг ВанФүЖин худалдааны гудамжаар зочилно. Энэ гудамж нь Юань гүрэн Алтан улсыг эзлэн, Хубилай хаан нийслэлээ Бээжинд төвхнүүлснээс хойш төрийн албанд зүтгэдэг байсан Вангууд энд өөрсдийн ордон, өргөөгөө барьж байгуулан Бээжинд мэдэхгүй хүнгүй болсон гэдэг. Мөн энэ гудамжны баруун талд нэгэн алдартай амтат худаг байсан учир Вангийн ордны худаг гэсэн нэртэй болсон гэлцдэг. Одоо энэ газар нь Хятадад төдийгүй Дэлхийд алдартай худалдааны гудамж болсон юм. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Бээжин - Эрээн

Өдөр 5: Бээжин - Эрээн. 

Өглөө буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хот руу орон нутгийн нийтийн унтлагын автобусаар буцна. Энэ өдөр автобусандаа хононо.

өглөө/өдөр/-
 
Эрээн - Замын Үүд - Улаанбаатар

Өдөр 6: Эрээн - Замын Үүд - Улаанбаатар. 

Өглөө Эрээн хотод ирнэ. Өдөр 12 цаг хүртэл чөлөөт цаг. Тогтсон цагт цуглан хил гарах унаандаа суун Замын-Үүд өртөөг зорино. Ингээд Замын-Үүдэд ирээд чөлөөт цаг. Тогтосн цагт орон нутгийн галт тэргэндээ суун Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө галт тэргэндээ хононо. Маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

-/-/-