Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Вьетнам - Ханой

Вьетнам 

 

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ.Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-30 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байдаг байна.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-11-20, 2017-12-18, 2018-01-22, 2018-02-26, 2018-03-26
Үнэ
1,150,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Ханойд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • Халонг Буланд 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах 340 000 төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно./
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Визний хураамж
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 15-с дээш хүнтэй групп үнэ болно

Өдөр 1: Улаанбаатар - Сөүл - Ханой. 

Энэ өдрийн оройны KE868 нислэгээр 17:10 цагаас Улаанбаатар хотоос Сөүлээр дамжин Ханой хот руу ниснэ. Ханой хотын Ной Бай  олон улсын нисэх онгоцны буудалд дараа өдрийн 11:15 цагт газардаад өдрийн хоол зооглоод Ханой хотын аяллаа эхэлнэ. Ханой хотын ХО Ши Мины Бунхан байрладаг Ба Динь төв талбай /Ba Dinh Square/ орж дурсгалын зураг татуулна. Дараа нь Ханой хотын нэрийн хуудас болсон 1000 гаруй жилийн түүхтэй Нэг Тулгуурт Пагодаг /One Pillar Pagoda/ үзнэ. Нэг чулуун багана дээр модоор барьсан пагода нь бадамлянхуа цэцэглэхтэй адил төстэй загварчлагдсан ба цэвэр ариун байдлын бэлгэдэл, уй гашуудлын далайгаас гарч буйг илэрхийлдэг байна. Мөн Вьетнамын  Эзэн хаан Лу Тханх Тонг-ийн /Emperor Ly Thanh Tong/ 1070 онд үүсгэн байгуулсан Уран зохиолын сүмээр /Temple of Literature/ зочилно. Дараа нь Хоан Кием /Hoan Kiem Lake/ нуурын хойд хэсэгт нэгэн жижиг арал дээр байрладаг Жэйд уулын Ариун сүм буюу Temple of the Jade Mountain очиж үзнэ. Ханой-ийн хамгийн их зочилдог сүм нь час улаан гүүрээр нууртай холбогдсон сонгодог Вьетнам хэв маягаар барьсан байна. Оройн хоол идээд зочид буудалдаа байрлан амрана.

-/өдөр/орой
 

Өдөр 2: Ханой –Халонг Булан . 

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Халонг булан руу хөдөлнө. Халонг булан /Halong Bay/ орох замдаа Вьетнамын гар урлалтай танилцана. Дараа нь 1994 онд анх ЮНЕСКО-н Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн Халонг буланд зочилж усан онгоцонд сууна. Өдрийн хоолондоо шинэхэн, маш сайхан амттай далайн хоолуудыг амтлах зуур усан онгоц тань үлгэрийн диваажин мэт далай, шүрэн арал дундуур хөвөх болно. Гайхамшигт шүрэн арлын дундуур усан онгоцор аялах аялал таны сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Ингээд орой нь зочид буудалд байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Халонг Булан –Ханой. 

Өглөөний цайны дараа Ханой хот руу автобусаар буцна. Замдаа бид  сувд болон хулсны үйлдвэрээр орж хулсаар хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг харна. Үдээс хойш Ханой хотод ирээд  Угсаатан судлалын музей орно. Угсаатан судлалын музей нь Вьетнамын 54 угсаатны бүлгүүдэд зориулсан ба тэд нарын амьдрал ахуйтай танилцана.  Оройн хоолоо идээд зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Ханой. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Өглөөний цайны дараа та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/ Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой.

өглөө/-/-
 

Өдөр 5: Ханой - Сөүл - Улаанбаатар. 

Өглөөний хоол зочид буудалдаа идээд 12 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Чөлөөт цаг. Орой нь 18:00 цагт зочид буудалдаа цуглаад оройн хоолоо зооглосны дараа нисэх онгоцны буудал явна. KE680 нислэгээр 23:10 цагт Улаанбаатар буцсанаар энэ удаагийн аялал өндөрлөнө. Бидэнтэй хамт аялсан та бүхэнд баярлалаа. Дэлхийгээр аялах таны хүслийг бид биелүүлнэ

өглөө/-/-