Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Манжуур газраар аялах аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-14
Үнэ
350,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Манжуурт 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 70 000 төгрөг төлнө/
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч буюу аяллын ахлагч
  • Аяллын үнэ нь 40-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Дорнод

Өдөр 1: Улаанбаатар - Дорнод. 

Тогтсон цагт цуглан аяллын автобусандаа суун Дорнод аймгийн Чойбалсан хот руу явна. Ойролцоогоор 12 цагийн дараа очно. Шөнө автобусандаа хононо

-/-/-
 
Дорнод - Манжуур

Өдөр 2: Дорнод - Манжуур . 

Өглөө нь Дорнод аймгийн Чойбалсан суманд ирнэ. Ингээд Чойбалсан хотоос цааш хил хүрнэ. Ойролцоогоор 130км явна. Ингээд хил гарч цааш явж Алтан Эмээл хүрнэ. Эндээс Хятадын хил гарч Манжуур хот руу ойролцоогоор 2 цаг явна. Манжуурт ирээд оройн хоолонд ороод, буудалдаа байрлана.

-/-/орой
 
Манжуур

Өдөр 3: Манжуур . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Ингээд Манжуур хоттой танилцах аяллаа эхэлнэ. Эхлээд  Геннисийн номонд Дэлхийн хамгийн том талбай хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг сонирхоно. Дараа нь Орос хэв маягийн хуримын ордны гадна очиж Манжуур хотын үзэмжийг тольдон харна. Өдрийн хоолны дараа Далай нуурын бүс рүү явж, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Үргэлжлүүлэн Манжуурын музейгээр зочилно. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Манжуур

Өдөр 4: Манжуур. 

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, төрөл бүрийн шоу, циркийн үзүүлбэр үзэж, дэлгүүр хоршоогоор зочилж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм. /Чөлөөт өдөр тул хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Манжуур - Дорнод - Улаанбаатар

Өдөр 5: Манжуур - Дорнод - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Ингээд тогтсон цагт цуглан жуулчны автобусандаа суун Дорнод аймгийг зорино. Ойролцоогоор 7 цагийн дараа Дорнод аймгийн Чойбалсан хотод ирнэ. Энд өдрийн хоолондоо өөрсдийн зардлаар орсны дараа үргэлжлүүлэн Улаанбаатар хот руу хөлгийн жолоо зална. Шөнөдөө Улаанбаатар хотод ирнэ. /өдөр, оройн хоолоо зочин өөрийн зардлаар иднэ/

өглөө/-/-