Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Манжуур - Хайлаар 5ө, 4ш

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-11-23
Үнэ
580,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Ирж очих нислэгийн тийз, таксийн хамт
  • 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж мөнгө төлнө/
  • Хөтөлбөрт заасан тооны хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч

Өдөр 1: Улаанбаатар - Хайлаар. 

Энэ өдөр Чингис Хаан олон улсын  нисэх онгоцны буудал дээр цугларч, 14:10 цагаас Хүннүгийн нислэгээр Манжуур хотыг зорино. Ойролцоогоор 3 цагийн дараа буюу 17:10 цагт Хайлаар хотод ирнэ. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалдаа хүргүүлнэ. Оройн хоол. Чөлөөт цаг. Буудалдаа байрлан амарна. 

-/-/орой
 

Өдөр 2: Хайлаар-Манжуур. 

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгнө. Хайлаар хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Чингис хааны талбай, эртний Хайлаар хот, хотын музей г.м үзнэ. Өдрийн хоол. Дараа нь Хайлаар хотын хамгийн том үслэг эдлэлийн дэлгүүр орно. 18:00 цагт оройн хоол иднэ. Дараа нь Манжуур хот луу автобусаар явна. Буудалдаа хүргүүлэн амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Манжуур . 

Өглөөний цайны дараа Манжуур хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, музей болон Хуримын ордны гадна очиж үзэж сонирхоно. Дараа нь Дажүэ сүмээр зочилно. Өдрийн хоолны дараа Геннисийн номонд Дэлхийн хамгийн том талбай хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүслээр усан парк-д тоглож, хотоор зугаалж, төрөл бүрийн шоу, циркийн үзүүлбэр үзэж, дэлгүүр хоршоогоор зочилж худалдан авалт хийх боломжтой юм. Буудалдаа амарна.

өглөө/өдөр/-
 

Өдөр 4: Манжуур. 

Өглөөний цайгаа 07:00-09:00 зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/. 21:00 цагт “Максиммйн Шоу” нэртэй шоу тоглолт үзнэ. Буудалдаа амарна. 

өглөө/-/орой
 

Өдөр 5: Манжуур - Хайлаар - Улаанбаатар. 

Өглөөний цай (07:00-08:00). 08:30 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд автобусаар Хайлаар хот явна. 13:00 цагт өдрийн хоол иднэ. Дараа нь нисэх онгоцны буудал хүргүүлэн 14:50 цагийн нислэгээр Улаанбаатар хот руу нисч, 16:50 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/-