Yahoo


Санал сэтгэгдэл

Москва хотын аялал 4ө/3ш

Товч мэдээлэл

Аяллын жанар:
******
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-02-16, 2018-03-16
Үнэ
1,500,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • -3*-той зочид буудалд байрлах зардал, өглөөний цайтай
  • -Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • -Хөтөлбөрийн дагуу унаа
  • -Аяллын хөтөч-орчуулагч
  • -Аяллын даатгал
  • Аяллын үнэд багтаагүй:
  • -Хувь хүний хэрэглээний зардал
  • -Хөтөлбөрт заагаагүй үзвэр, үйлчилгээ
  • -Хөтөлбөрт заагаагүй хоол
  • -УБ-Москва ирж очих онгоцны 2 талын тийз
  • Энэ үнэ 10-с дээш хүнтэй группын үнэ болно.

Өдөр 1: УБ-Москва . 

Энэ өдөр тогтсон цагт Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цугларна. Хөтөчтэйгөө уулзалдаад хил гаалиар шалгуулан орж Москва ниснэ. Шерметова нисэх онгоцны буудалд онгоц газардахад унаа, орон нутгийн хөтөч тосож авч зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өөрсдөө буудлын ойр орчмын газартай танилцаж болно. Буудалдаа амарна.                                                                                                                 

-/-/-
 

Өдөр 2: Москва . 

Буудалдаа өглөөний цай ууна. Унаа, хөтөчтэй Москва хоттой танилцах аяллаа эхлүүлнэ. Үүнд: Третяковскийн Галерей – Манежийн талбай – Большой театр - KGB Тагнуулын төв оффис – Кремль - Cathedral of Our Saviour – Новодевичийн сүм- Ленины өргөн чөлөө, тэнд байдаг олон Их дээд сургуулиуд – Дайчдын талбай – Ялалтын хаалга –Улаан Талбай, Ленины бунхан, Москвагийн Их Дэлгүүр. Аяллаа дуусаад буудалд хүргэж өгнө эсвэл өөрсдийн хүсэлтээр буух газарт буулгана. Буудалдаа амарна.    

өглөө/-/-
 

Өдөр 3: Москва . 

Буудалдаа өглөөний цай ууна. Чөлөөт өдөр.  

Нэмэлтээр:

  1. Кремлийн аялал*
  2. Измайлов Кремл болон Водка музей үзэж амталгаа хийж болно.

Буудалдаа амарна.

өглөө/-/-
 

Өдөр 4: Москва /хотын аялал/. 

Өглөөний цай уугаад буудлаа хүлээлгэн өгч нисэх буудал явж УБ нисэж дараа өдрийн өглөө УБ-т ирсэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө. 

өглөө/-/-