Yahoo


Санал сэтгэгдэл

Улсан, Пусан хотуудын аялал

Хүн ам: Улсан хотын хүн ам 1,200,000 бөгөөд БНСУ-ын хамгийн том үйлдвэрийн кластер буюу үйлдвэрийн хот юм. Улсан хотод автомашин, усан онгоц, газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүд төвлөрдөг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 58,880,000 вон байдаг. Мөн Улсан хот 608 эмнэлэгтэй ба эрүүл мэндийн аялал жуулчлалаар гадна, дотны олон хүмүүс зорьдог байна.

Үзвэрийн газрууд: Халимын музей, Халимын экологийн боловсролын төв, Халимт тэнгисээр аялах аялал, Халимын соёлын тосгон, 5D кино театр, Аж үйлдвэрийн аялал, Экологийн аялал, цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг гэх мэт.

Цаг агаар: Жилийн дөрвөн улиралтай далайн эргийн чийглэг уур амьсгалтай хот. Зуны улиралд дунджаар 25-30 хэм халуун, өвлийн улиралд 10 хэмийн хүйтэн байдаг. Аялахад хамгийн тохиромжтой сар бол 3, 4 сарын үе.

Мөнгөн тэмдэгт: Солонгосын валют Вон /KRW/ хэрэглэдэг, 1 BОН  = 2,32 төгрөг орчим.

Такси: Такси 2800 воноос эхэлнэ.

Худалдааны төвүүд: Хёндэ, Лоттэ гэдэг 2 том их дэлгүүртэй.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-06-15
Үнэ
2,900,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • -3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал.
  • -Аяллын хөтөлбөрт орсон үзвэр үйлчилгээ
  • -Аяллын автобус
  • -Аяллын хөтөлбөрт орсон хоол
  • -Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • -Монгол хэлтэй хөтөч
  • -Визний үйлчилгээ
  • -Онгоцны тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • -“Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • -Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Пусан - Улсан

Өдөр 1: Улаанбаатар - Пусан - Улсан. 

Чингис Хаан ОУНОБ - дээр 10:30 цагт цугларна. Онгоц 12:00цагт Улаанбаатараас хөөрч 16:30 цагт  Солонгос улсын  Пусан хотын ОУНОБ - д бууна. Онгоцны буудал дээр орон нутгийн хөтөчтэй уулзан Улсан хот руу явж  зочид буудалд байрлан оройн хоолонд орно. 

-/өдөр/орой
 
Улсан

Өдөр 2: Улсан. 

Өглөөний цайны дараа Илсан далайн эрэг дээр байдаг Тэванам цэцэрлэгт хүрээлэнд очиж үзнэ. Тэванам цэцэрлэгт хүрээлэн нь Улсан хотын Дунгү дүүргийн Илсандун-д байдаг ба хотоос зайдуу 942,000м2  талбайг хамарсан хадан цохио, элстэй далайн эрэгтэй амралт зугаалгын газар юм. Өдрийн хоолны дараа Хьюндай автомашины үйлдвэр болон усан онгоцны үйлдвэрээр зочилно. Хьюндай авто машины компани нь 1975 онд БНСУ-ын хамгийн анхны модель автомашины загварыг зохион бүтээсэн бөгөөд үүнээс хойш цар хүрээгээ тэлж глобал маркетингт ихээхэн амжилтыг гаргаад байгаа билээ. Өдөрт дунджаар 6000 гаруй автомашиныг үйлдвэрлэдэг томоохон автомашины үйлдвэртэй танилцана. Мөн Хьюндай усан онгоцны үйлдвэр нь нэг дор 26,000тн усан онгоцыг 2-ыг барих хүчин чадалтайгаараа дэлхийд усан онгоц үйлдвэрлэлээр 1-т ордог томоохон үйлдвэр юм. Одоог хүртэл 1,170-аад усан онгоц үйлдвэрлэсэн дэлхийн хэмжээний усан онгоцны үйлдвэр билээ. Орой Улсан хотын гэрэлт цамхаг үзнэ.

өглөө/өдөр/орой
 
Улсан

Өдөр 3: Улсан . 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр халимын тосгонд очин халимын музей үзнэ.  Улсаны Жансэнпугийн ард иргэд нь эрт дээр үеэс халим агнаж ирсэн бөгөөд 1986 оноос хойш халим агнуурыг хориглосноос уламжлалт ёс уламжлалаа хойч үедээ үлдээхийн тулд соёлын өв болох түүх дурсгалын газруудыг хэвээр авч үлдэж музей байгуулсан билээ. Энэхүү музейд эртний хүмүүсийн хэрэглэж байсан хувцас, эд зүйлс, агнуурын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг олон эд агуурсыг хадгалдаг. Өдрийн хоолны дараа Улсаны түүхийн музей үзэж Тэхуаган  эко цэцэрлэгт хүрээлэнд очно. Улсаны түүхийн музей нь түүхийг эртний, орчин цагийн, ирээдүйн гэсэн 3-н цаг үед хувааж түүх, соёл, дурсгалын эд зүйлс, өв уламжлал зэрэгтэй танилцах боломжоор хангасан хотын хэмжээнд хамгийн том музей юм. Улсаны цэцэрлэгт хүрээлэн нь их хотын төвд байрлах 364,000м2 талбайтай хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн юм. Natural (Байгал), Clean (Цэвэрхэн орчин), Comfortable (Тав тух) зэрэг бүрэлдсэн амралтын таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна. 

 

өглөө/өдөр/орой
 
Пусан

Өдөр 4: Пусан . 

Өглөөний цай уусны дараа Пусан хотын аялал хийнэ. Аяллын эхэнд усан онгоцоор аялан далайн амьтдын аквариумд очиж үзнэ. Пусан хотын  Sea Life Busan Aquarium –д  далайн загас, далайн ургамал, хэвлээр явагч, газар уснаа амьдрагч хоёр нутагтан амьтад зэрэг нийт 35 мянган төрлийн далайн  амьтдыг харна. Мөн  80 метр хүртэл далайн гүн рүү орсон туннелиэр аялж, далайн амьдралтай танилцах болно. Өдрийн хоолны дараа  Haeundaeдалайн эрэг рүү явна. Мөн өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalk шилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Мөн Сэнтом сити моллдочиж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирнэ.

өглөө/өдөр/орой
 
Улсан - Пусан -Улаанбаатар

Өдөр 5: Улсан - Пусан -Улаанбаатар. 

Өглөөний цай уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд исэх онгоцны буудал руу явна. Онгоц  Gimhae ОУНОБ – аас 11:30 цагт хөөрч Улаанбаатарт 14:30 цагт буух ба аялал маань өндөрлөнө.

өглөө/-/-