Yahoo


Санал сэтгэгдэл

Сакура цэцэг үзэх аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-04-08
Үнэ
3,500,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Стандарт 3*-той зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Визний хураамж
  • - Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Аяллын турш хоол
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - ОУ –ын нислэгийн тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар – Токио

Өдөр 1: Улаанбаатар – Токио. 

Өглөөний 06:30 цагт нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц Улаанбаатараас 07:45 цагт нисэж Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт  бууна. Аяллын ахлагчийн хамт Нарита нисэх онгоцны буудлаас  шууд зочид буудал хүртэл автобусаар 15 минут орчим явна. Зочид буудлын өрөөндөө байрласны дараа үдээс хойш Нарита нисэх онгоцны буудалтай ойрхон байдаг Ён молл худалдааны төвд очиж худалдаа хийнэ. 

-/-/орой
 
Токио - Готэнба

Өдөр 2: Токио - Готэнба. 

Өглөөний цайгаа зочид буудалд уусны дараа Токиод байдаг Sea Life Park aquarium далайн амьтдын парк руу явна. Энэ усан паркт  Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантын болон Арктик, Антарктидаас олдсон далайн ховор амьтад, загаснуудыг үзэж сонирхоно.  Үүний дараа Токио хотын Асакуса дүүрэгт байдаг Японы эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжинд очиж танилцана. Мөн энэ өдөр бид Сүмида цэцэрлэгт хүрээлэн болон эзэн хааны ордны ойролцоо байдаг Чидо-ри-га Фучи цэцэрлэгт хүрээлэнд очиж Сакура цэцгийг харна. “Ханами” буюу Сакура цэцгийг харах улиралаар хамгийн их очиж үздэг нэртэй газрын нэг Чидо-ри-га Фучи цэцэрлэгт хүрээлэн юм. Өдрийн хоолны дараа  Gotemba Premium Outlet буюу аутлетийн томоохон төв орно. Энэ аутлетэд 210 брэндийн дэлгүүрүүд байдаг. Орой нь Готэнба хотын зочид буудалд байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Яманаши

Өдөр 3: Яманаши. 

Өглөөний цайны дараа Яманаши муж руу Фүжи уул үзэх аялал хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн төвшнөөс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг. Энэ өдөр Фүжи уулын 2000 гаруй метр хүртэл автобусаар гарч аялангаа Фүжи уулын оройг тольдоно. Мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нууранд очиж Сакура цэцэг үзнэ. Өдрийн хоолны дараа Нагано мужид байдаг Такато эртний цайзын цэцэрлэгт хүрээлэнд очиж Сакура цэцэг харна. 700 гаруй жилийн түүхтэй Такато цайзын байгалийн сайхан нь Японы Альпын нурууд гэж нэрлэгддэг бөгөөд 1500 төрлийн модтой Сакура цэцгийг харах хамгийн нэртэй цэцэрлэгт хүрээлэн юм. Орой нь  халуун рашаантай зочид буудалд амрах бөгөөд Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.

өглөө/өдөр/орой
 
Гунма

Өдөр 4: Гунма. 

Өглөөний цайны дараа Японы нэртэй Такато цайзын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж  Сакура цэцгийг харж дараа нь далай эрэг дээр очин байгалийн сайхныг тольдоно. Үдээс хойш өдрийн хоолны дараа Гунма хотод байдаг гүзээлзгэнийн хүлэмжид очин Япон гүзээлзгэнэ хүссэнээрээ амтлах болно. Мөн худалдаа хийхэд зориулж томоохон дэлгүүрт оруулна. Орой зочид буудалдаа амарна.

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 5: Токио . 

өглөө/-/-
 
Токио - Улаанбаатар

Өдөр 6: Токио - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Маэбаши хотоосНарита нисэх онгоцны буудал руу тусгай автобусаар хүргүүлнэ. Онгоц 14:40 цагт нисч, Улаанбаатар хотод  19:15 цагт бууна. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөө/-/-