Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Скандинавын Туйлын туяа үзэх аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Өвлийн адал явдалт аялал
Үргэлжлэх хугацаа:
9өдөр8шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-23
Үнэ
4,800,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Зочид буудалд өглөөний цай
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасан 3 удаа өдрийн хоол,4 удаа оройн хоол
  • - Улс хооронд дамжих унааны зардал
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Хөтөч
  • - Визний хураамж
  • - Жуулчны автобусаар угтах, тосох үйлчилгээ
  • АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хөтөлбөрт ороогүй өдөр, оройн хоол
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Олон улсын онгоцны зардал

Өдөр 1: Улаанбаатар – Осло. 

Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудал дээр өглөө 06:30-д цугларна. 08:10 –ийн онгоцоор нисэж Оросын Шереметьево ОУНБ-аар дамжин өнгөрч Норвеги улсын Осло хотын  Gardermoen ОУНБ –дээр 12:15 –д бууна. Нисэх буудлаас тусгай автобусаар зочид буудалд хүргүүлнэ. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. Хүсвэл  шөнийн  усан дээрх хот Ослогын гудамжаар зугаалах боломжтой.

-/-/-
 

Өдөр 2: Осло-Тромс. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Норвеги улсын нийслэл Осло хотоор 3 цаг орчим хотын аялал хийнэ. Аяллын эхэнд Норвегийн Хааны ордон, Засгийн газрын ордон, Дуурийн театр, Акерсхусын цайз гэх мэт газруудыг үзнэ. Үдээс хойш Осло хотоос Норвегийн хойд зүгт байдаг Тромс хот руу орон нутгийн онгоцоор ниснэ. Тромс хотын нисэх онгоцны буудалд буугаад  автобусаар зочид буудалдаа хүргүүлнэ.  Зочид буудалдаа амрана. Тромс хот бол хойд туйлын Арктик бүс нутагт орох Норвегийн 9 дөх том хот юм. Тромс хот 1794 оноос хойш үүсэлтэй бөгөөд Сами үндэстний өлгий нутаг гэж хэлж болно. Энд цас ихтэй өвлийн 1 сард хасах 4 хэмийн хүйтэн байдаг.

өглөө/-/-
 

Өдөр 3: Тромс. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Скандинавын хойг Норвегийн гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газарт  4 цаг (15 км орчим) чаргатай нохой хөллөж адал явдалтай аялал хийнэ. Энэ үед тусгай чарганы хувцас болон мэргэжлийн багшаар заалгаж чарга хөллөх  тул маш сонирхолтой байх болно. Нохой чаргаар буцах замдаа Норвегийн уламжлалт Арктикийн бүсийн уугуул суугчид болох Сами үндэстний амьдардаг урц Sami Lavvo -д зочилж гэртээ өөрийн  гараар хийсэн шоколад болон халуун уух юмаар дайлуулна. Үдээс хойш зочид буудалдаа ирж амрана.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Тромс. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр орой хүртэл чөлөөт хөтөлбөртэй. Орой тогтсон цагт цуглаж Туйлын Туяа үзэх аяллаа эхлэнэ. Энэ аялал 5-7 цаг орчим үргэлжлэх бөгөөд аялагчдад дулаан комбизон өмсүүлнэ. Туйлын туяа нь нарны идэвхжил болон дэлхийн соронзон орноос үүдэлтэй юм. Энэ нь зөвхөн өмнөд ба хойд туйлд л үзэгддэг байна. 

өглөө/-/-
 

Өдөр 5: Тромс. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр усан онгоцоор Киркенес хотыг зорино. Мөн усан онгоцон дээрээс Туйлын Туяаг харах боломжтой. Та энэ аялалд зургийн  апратаараа Туйлын туяаны олон сайхан зураг дарах боломжтой.

өглөө/-/орой
 

Өдөр 6: Тромс-Киркенес. 

Өглөөний цайгаа усан онгоцны ресторанд зооглоно. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй тул та усан онгоцноос байгалийн сайхныг харан аялаж амрах боломжтой.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 7: Киркенес. 

Өглөөний цай усан онгоцны ресторанд зооглоно. Энэ өдөр Киркенес хотод ирж мартагдашгүй нэг өдрийн аялал хийнэ. Энэ аялал бол  King Crab Fishing tour буюу далайн аврага хавч барих загасчилах аялал юм. Үүнд та мэргэжлийн загасчдын хэрхэн яаж хавч барьж байгааг  харахын зэрэгцээ хүсвэл тусалж хамтран барьж  болно. Үүний дараа цасны мотоцикл жолоодож нуурын мөсөн дээгүүр гулган Киркенесийн  аж ахуй эрхэлдэг эдлэнд ирж барьсан далайн хавчаараа зоог бэлдэнэ. Далайгаас барьсан аврага хавчны зөвхөн хөлнийх нь урт 1,8 метр байдаг. Та өөрийн барьсан далайн хавчны махаар зоог барина.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 8: Киркенес-Осло. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Энэ өдөр Киркенес хотоос Осло хот руу орон нутгийн онгоцоор ниснэ. Осло хотод ирээд зочид буудалдаа байрлана. Түүний дараа шоппинг хийхээр  Осло хотын хуучин их дэлгүүр Glas Magasinet –д  очно. Мөн бусад худалдаа үйлчилгээ, нэртэй дэлгүүр төвлөрсөн  гудамжаар явна.

өглөө/-/-
 

Өдөр 9: Осло-Улаанбаатар. 

Өглөөний цай зочид буудалдаа зооглоно. Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Осло хотын ОУНБ  Gardermoen руу  явна. 13:05 цагын онгоцоор нисч  Москва хотын Шерметеьво ОУНОБ –аар дайран өнгөрч Улаанбаатар хотын  Чингис Хаан ОУНБ дээр өглөөний 07:00 минутанд бууна. Ингээд адал явдалтай аялал маань дуусна.

өглөө/-/-