Yahoo


Санал сэтгэгдэл

Тайланд-Патаяа далайн эргийн аялал

Хүн ам: Ойролцоогор 63 сая гаран хүн амтай, хүмүүс нь Тай болон Англи хэлээр ярьдаг.

Үзвэрийн газрууд: Лэди Бой шоу, Чао Прая гол, Усан дээрх зах, Дунба цэцэрлэг, Хаш бурханы сүм, Алтан элсэн арал болон Тай массажаараа алдартай.

Цаг агаар: Тайланд нь маш халуун уур амьсгалтай, далайн эргийн орон юм. Уур амьсгалаасаа шалтгаалаад халуун ногоо болон далайн амьтан голцуу иддэг.

Мөнгөн тэмдэгт: Тайландын валют Тайланд Батт /BHAT/ хэрэглэдэг, 1 BAHT  = 74 төгрөг орчим.

Метро: Метро нь хэдэн буудал явахаасаа шалтгаалаад өөр үнэтэй байх бөгөөд хамгийн багадаа 15 Тай Баттаас эхэлдэг байна.

Такси: Такси 35Baht-c эхэлнэ. Хоёр км тутамд 35Baht нэмэгдэж явдаг.

Худалдааны төвүүд: ЭмБиКэй /MBK/, Сиам Парагон /Siam Paragon/, Чатучак Маркет /Chatuchak Market/.

 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-03-10
Үнэ
1,350,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • Бангкок, Паттаяад 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Тай, Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй аяллын ахлагч
  • Аяллын үнэ нь 6-с дээш хүнтэй групп аяллын үнэ болно

Өдөр 1: Тайланд-Патаяа далайн эргийн аялал. 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр 15:00 цагт цугларч 17:30 минутанд Улаанбаатар хотоос Тайландын нийслэл болох Бангкок хотруу ниснэ. 22:50 минутанд Бангкокын  Олон улсын нисэх буудалд газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.

Зочид буудал : www.centuryparkhotel.com

орой/онгоц/
 

Өдөр 2: Банкок – Паттаяа. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Дараа нь Бангкок хотын  аяллаа эхлүүлнэ. Хаш Бурханы Сүм, Үе үеийн эзэн Хаадуудын амьдарч байсан Сүрлэг Ордон Музейг үзэж сонирхоно. Энэхүү алдарт цогцолбор музей нь нийт 218400 кв метр талбайг эзлэх бөгөөд Тайландын хэв маяг, шашин шүтлэгийг тэр чигт нь илэрхийлж байдаг хийц, загварын хувьд маш гоёмсог, алтаар бүрсэн ордонуудаар хүрээлэгдсэн цогцолбор юм. Мөн Тайланд улсын эртний найман Хааны аж төрж байсан ордонг тэр хэвээр нь хадгалан үлдсэн үнэт өвийн нэгд зүй ёсоор ордог ажээ. Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоно.

Дараа нь Арьсан Эдлэлийн дэлгүүр болон Үнэт Эдлэлийн дэлгүүрээр зочилж, хүсвэл худалдан авалт хийх боломжтой. Ингээд Паттаяа хотын зүг хөдөлнө.  Замдаа заан унана. Орой нь Тай массажинд орж, алжаал тайлна. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

 https:// www.aiyaragrand.com/

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Паттаяа. 

Өглөөний цайны хурдны завиар Алтан элс арал руу очиж бүтэн өдрийн турш далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. /гадил хэлбэртэй завиар аялах-10 ам.доллар, усан дээрх мотоцикл-20 ам.доллар, шүхрээр татуулах-30 ам.доллар, далай доогуур шумбах-60 ам.доллар/

явж амарна. Энд та усанд шумбан, наранд биеэ шарж, элсэн дээр тоглон, завиар зугаалах гэх мэт өөрийн хүссэнээр амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Орой нь Тайландын алдартай Lady Boy шоуг үзэж сонирхоно. Энэхүү шоу нь Тайландад төдийгүй Дэлхийд алдартай шоу бөгөөд Тайландад ирсэн жуулчин заавал очиж үздэг аж. Дараа нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Паттаяа. 

Энэ өдөр чөлөөт өдөр. Та дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр наранд биеэ  шарах гэх зэргээр хүссэнээрээ энэ өдр ийг өнгөрүүлэх боломжтой. /Чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 

Өдөр 5: Паттаяа2. 

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгчихөөд Сафари амьтны хүрээлэн явна. Үд хүртэл тэнд амьтдын тоглолтуудыг үзэж сонирхоод өдрийн хоол тэндээ иднэ. Өдрийн хоолны дараагаар автобусандаа суун Паттаяа хотруу  явна.

Паттаяад очингуутаа дараагаар бэлэг дурсгал болон арьсан эдлэлийн бөөний төв орно. Эндээс матар, могой, далайн шүрэн загасны арьсаар хийсэн цүнх, түрийвч, бүс болон бусад бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс хямд бөөний үнээр нь авах боломжтой. Дараагаар нь үнэт чулуун эдлэлийн үйлдвэр орно.

-Үүний дараагаар солонгос буффет хоол зооглоно. Оройн хоолны дараагаар буудалдаа очиж амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 6: Паттаяа. 

Өглөөний цайны дараагаар “Алтан бурхан” очиж үзнэ.-“Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ.- Шоуны дараагаар өдрийн хоолонд олон улсын буфет хоол зооглоно. Хоолны дараагаар уг цэцэрлэгт хүрээлэнд байрлах олон цэцэрлэгүүдээр аялна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 7: Банкок . 

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Бангкок хотруу хөдөлнө. Замдаа Тайландад ургадаг олон төрлийн жимсний амталгаа хийнэ.

 

-Өдрийн хоолоо зооглочихоод буудалдаа ирж амарна.  Энэ өдөр усан бассейнд сэлэх зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 8: Банкок. 

Энэ өдөр өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. Дараа нь тогтсон цагт цугларч Бангкок хотыг баруун зүүн хэсэг болгон хуваадаг “Chao Phraya” голоор 2 цагын турш аялангаа олон улсын буфет хоол зооглоно. Дараа нь 23:50 нислэгээр Улаанбаатар хот руу нисэж  07:00 цагт газардсаар энэ удаагын дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

өглөө/өдөр/орой