Yahoo


Санал сэтгэгдэл

Шизүока шууд нислэгтэй аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-07-27
Үнэ
2,990,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - Японы бизнес зочид буудалд нэг өрөөнд 2-оор байрлана
  • - ОУ-ын нислэгийн тийз
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Визний хураамж
  • - Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ, хоол
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Орон нутгийн хөтөч
  • - Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
Улаанбаатар-Шизүока

Өдөр 1: Улаанбаатар-Шизүока. 

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 7 сарын 26 –наас 27 – ны шилжих шөнө 00:15 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 02:15-цагт Улаанбаатараас хөөрч Фүжи уул байдаг Шизүока мужийн нисэх онгоцны буудал дээр 07:30-цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан автобусаар Михо но Мацубара гэдэг дэлхийн өвд бүртгэгдсэн далайн эрэг дээр очно. Түүний дараа өдрийн хоолонд ороод 14:00 – 17:30 цагийн хооронд Изү хойгийн далайн эргийн наран шарлагын газарт амарна. Орой нь Японы уламжлалт халуун рашаантай зочид буудалдаа ирж алжаалаа тайлан хононо. 

-/өдөр/орой
 
Шизүока

Өдөр 2: Шизүока. 

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа Фүжи уул байдаг Яманаши муж руу явж дэлхийн өвд бүртгэгдсэн Кавагүчи нуур үзнэ. Дараа нь Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдохоос гадна бэлэг дурсгалын дэлгүүр сонирхох болно. 2014 онд Юнескогийн Дэлхийн өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг. Үдээс хойш усан үзмийн талбай орж өөрийн хүссэнээр усан үзэм амтлан түүж иднэ.  Орой нь Канагава мужийн зочид буудалд ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
Канагава - Токио

Өдөр 3: Канагава - Токио. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Токио хот руу аялахдаа Мэйжийн эрин үеийн сүм хийд үзэх ба Токио хотын хамгийн хүн ам ихтэй Харажюкү болон Шибүяагын гудамжаар зугаалж дэлгүүрүүдэд худалдаа хийнэ. Токио хот бол 13 сая хүнтэй ДНБ –ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд 2-т эрэмбэлэгдэх том эдийн засагтай, дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг олон улсын хот болно.  Урьд нь Киото хот Японы төв байсан ба Киото хотоос зүүн зүгт оршдог Токио хот нь “Зүүн нийслэл” гэх утгатай Япон улсын нийслэл болсон юм.

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 4: Токио. 

Өглөөний цай зочид буудалд уусны дараа Асакуса дүүрэгт байдаг Японы эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм, болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзнэ. Дараа нь дэлхийн хамгийн өндөр Скай цүри цамхгийн 350м өндөрт гарч  Токио хотыг тольдоно. Өдрийн хоолны дараа Одайба арал явна.  Одайба арал бол Токио хотод байдаг хиймэл арал бөгөөд аялал жуучлал болон амралт зугаалгын нэртэй газар юм. Энд Токио хот Одайба арлыг холбосон 798 метрийн урттай Солонгон гүүр, Америкийн эрх чөлөөний хөшөөний хувилбар байдаг. Мөн Одайба арал дээр Тоёота авто машины парк үзнэ. 

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 5: Токио . 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй учир унаа болон хоолоор үйлчлэхгүй. Чөлөөт хөтөлбөрт зориулж 2 төрлийн нэмэлт хөтөлбөр санал болгож бүртгэнэ.

  1. Японы органик гоо сайхан, арьс арчилгааны сургалт болон йога хийх сургалттайNatural Therapy аялал / Мэргэжлийн багш нартай/
  2. Диснейлэнд болон усан парк орох хүүхдийн аялал
өглөө/-/-
 
Токио - Шизүока - Улаанбаатар

Өдөр 6: Токио - Шизүока - Улаанбаатар. 

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Gotemba Premium Outlet буюу аутлетийн томоохон төв орно. Энэ аутлетэд 210 брэндийн дэлгүүрүүд байдаг. Та энд дэлхийн нэртэй брэндийн бэлэн хувцасны дэлгүүрүүд, спортын хувцас, гэр ахуйн барааны дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Дараа нь Шизүока мужын нисэх онгоцны буудалд 14:30 цагт ирж бшртгэлээ хийлгэнэ.Онгоц 16:45 цагт хөөрч, Улаанбаатарт  21:00 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөө/өдөр/-