Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Японы Сакура цэцэг үзэх аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-02-19
Үнэ
3,400,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Стандарт 3*-той зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Визний хураамж
  • - Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Аяллын турш хоол
  • - Жуулчны автобусны үйлчилгээ
  • - Монгол хэлтэй хөтөч
  • - ОУ –ын нислэгийн тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
Улаанбаатар - Токио

Өдөр 1: Улаанбаатар - Токио. 

Өглөөний 05:30 цагт нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц Улаанбаатараас 07:55 цагт нисч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт  бууна. Аяллын ахлагчийн хамт Нарита нисэх онгоцны буудлаас  шууд зочид буудал хүртэл автобусаар 15 минут орчим явна. Зочид буудлын өрөөндөө байрласны дараа үдээс хойш Нарита нисэх онгоцны буудалтай ойрхон байдаг Ён молл худалдааны төвд очиж худалдаа хийнэ. 

-/-/орой
 
Шизүока

Өдөр 2: Шизүока. 

Өглөөний цайны дараа Шизүока мужийн Готэнба хот руу Фүжи уул үзэх аялал хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг. Энэ өдөр Фүжи уулын 2300 гаруй метр хүртэл автобусаар явна. Мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолборт газарт очиж үзнэ. Дараа нь Gotenba Premium Outlet буюу аутлетийн томоохон төв орно. Энэ аутлетэд 210 брэндийн дэлгүүрүүд байдаг. Орой нь Токино Сүмика гэрэлт хотыг үзнэ. Түүний дараа зочид буудалдаа ирж амарна.

өглөө/өдөр/орой
 
Изү

Өдөр 3: Изү. 

Өглөөний цайны дараа Японы нэртэй байгалийн үзэсгэлэнт Изү хойгт  Фүжи уул харах Cruise аялал хийнэ. Дараа нь Япон гүзээлзгэнэ амтлах мөн хүссэнээрээ идэх боломжтой Strawberry Picking Center – д очно. Мөн Сакура цэцэг цэцэглэсэн гудмаар зугаална. Номхон далайн эрэгт байрлах Изү хойг нь Япон улсдаа халуун рашааны амралтын газраараа алдартай бөгөөд орон нутгийн жуулчидын цуваа тасардаггүй байна. Энэ өдөр та халуун рашааны зочид буудалд амрах бөгөөд Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг. 

өглөө/өдөр/орой
 
Токио

Өдөр 4: Токио. 

Өглөөний цайгаа зочид буудалд уусны дараа Токиод байдаг Sea Life Park aquarium далайн амьтдын парк руу явна. Энэ усан паркт  Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантын болон Арктик, Антарктидаас олдсон далайн ховор амьтны амьдралыг харуулсан усан доорх шилэн аквариум үзнэ. Үүний дараа Асакуса дүүрэгт байдаг Японы эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм, болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзэхээс гадна Токиод алдартай Донкихоотэ бүх төрлийн бараа байдаг дэлгүүрт худалдаа хийнэ. Дараа нь Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харна . Орой зочид буудалдаа ирж амарна

өглөө/өдөр/орой
 
Токио - Улаанбаатар

Өдөр 5: Токио - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Түүний дараа Нарита нисэх онгоцны буудал руу тусгай автобусаар хүргүүлнэ. Онгоц 14:40 цагт нисч, Улаанбаатар хотод  19:10 цагт бууна. Үүгээр аялал маань өндөрлөх болно.