Yahoo


Санал сэтгэгдэл

Москва, Санкт Петербургийн аялал 5ө, 4ш

Москва хот нь ОХУ-ын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. 12 сая орчим хүн амтай. 1147 онд байгуулагдсан. Дэлхий дээр хамгийн ачаалал ихтэй болон, хамгийн сайхан метротой. Москва хот нь цаг агаарын хувьд зөөлөн, дулаан уур амьсгалтай, хур тунадас их ордог. Такси нь хот дотроо 1 км-н 200 руб-с, онгоц буудал хүртэл 1 км-н 650 рубль-с эхлэн явдаг. Мөнгөн тэмдэгт рубль. Гол үзвэрүүд: Кремлийн ойр орчим /Улаан талбай, Ленины мавзолей, Александровын цэцэрлэгт хүрээлэн, ГУМ буюу Улсын Их Сургууль, Улсын түүхийн музей, St.Basil`s Cathedral/, Третьяковскын Галерей, Арбатын гудамж, ТВ цамхаг Останкино, Сансарын нисгэгчдийн музей, Большой театр г.м. Томоохон худалдааны төвүүд: "Авиапарк", "Атриум", "Афимолл", "Колумбус", Метрополис, Охотны Ряд, Арбат г.м. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-02-15
Үнэ
2,500,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • - Москва+Санкт Петербург хотод 3 одтой буудалд байрлах зардал /өглөөний цайтай/
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Хөтөлбөрт заасан хоол, үзвэр, үйлчилгээ
  • - Дагуулж явах группын ахлагч-орчуулагч
  • - Аяллын даатгал
  • Аяллын үнэд багтаагүй:
  • - УБ-Москва-УБ онгоцны 2 талын тийз
  • - Хөтөлбөрт ороогүй хоол, унаа, үзвэр, үйлчилгээ
  • - Хувийн хэрэгцээний зардал
  • Энэхүү үнэ нь 10-с дээш хүнтэй группын үнэ болно.
УБ Москва

Өдөр 1: УБ Москва. 

07:00 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цугларна.

09:15 цагт Москва ниснэ. Москва-ийн цагаар 10:50-д Москвад газардана. Хөтөч тосож авч зочид буудал руу хүргэж өгнө. 

12:00 цагт буудалдаа бүртгүүлэн байрлана. 

13:00 цагт өдрийн хоол ресторанд иднэ.

14:30-16:00 цаг хүртэл Кремлийн аялал хийнэ. /1,5 цаг/ Москва-ийн төв талбай болох Улаан талбайд очно. St.Basil`s Cathedral болон Кремль, дотогшоо орж үзнэ. Улаан талбайгаар зугаална. Мавзолей үзнэ. /Зөвхөн гадна талд нь зураг авахуулна/. Александровскийн цэцэрлэгээр зугаална.

17:00 цагт зочид буудал руугаа буцна.

19:00 цагт буудлын ресторанд оройн хоол иднэ. 

Буудалдаа амарна. 

/өдөр/орой
 
Москва хотын аялал

Өдөр 2: Москва хотын аялал. 

08:00 цагт өглөөний цай ууна. 

*Сонголт 1: 10:00-14:00 2 давхар автобусаар хөтөчтэй Hop on, Hop off аялал хийнэ. /4 цаг/. Хөтөчтэй буудлын үүдний танхимд уулзаад метрогоор хотын төв хүртэл явна. Алдарт Арбатын гудамж, Christ the Savoir, Lubyanka КГБ төв оффис болон бусад олон зүйлийг үзнэ.  

*Сонголт 2: 10:00-14:00 Москва хоттой танилцах ерөнхий хотын аялал. Үүнд: Cathedral of Christ the Savior, Novodevichy Convent, Olimpic стадион, Москвагийн Улсын Их Сургууль, Москва-г Sparrow-н толгойгоос харах болно. Ялалтын цэцэрлэгт хүрээлэн, Арбатын гудамж, Булевардын тойрог болон тухайн үед Москва хотод хир их түгжрэлтэй байхаас шалтгаалж бусад зүйлийг үзнэ. 

14:00-15:00 цагт ресторанд өдрийн хоол иднэ.

15:30-17:00 Чөлөөт цаг буюу хөтөчтэй хамт шоппинг хийнэ.

18:00 Зочид буудалдаа буцаж ирнэ. /1-2 хүнтэй тохиолдолд хөтөчтэйгөө метрогоор ирнэ. 3-с дээш хүнтэй тохиолдолд унаагаар үйлчилнэ./

19:00 цагт буудлын ресторанд оройн хоол иднэ. 

өглөө/өдөр/орой
 
Москва-Санкт Петербургийн аялал

Өдөр 3: Москва-Санкт Петербургийн аялал. 

09:00 цагт өглөөний цай ууна.

10:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.

10:30 цагт Санкт-Петербург явахаар галт тэрэгний буудал руу явна. 

13:30 цагт №158 Sapsan галт тэргэнд сууж Санкт Петербург хот явна. Энэхүү галт тэрэг нь өдөр бүр явдаг бөгөөд 2-р зэрэглэлийн суудлаар 4 цаг 10 мин явна. 

17:40 цагт хөтөч тосож авна.

18:30 цагаас Санкт Петербург хотоор хотын аялал хийнэ. /3 цаг/. Энэхүү аялалаар тус хотын түүх, дурсгалын газруудтай танилцаж, гайхамшигт архитектуртай барилга байшин үзнэ. Үүнд: Васлински арал, Embankment ордон, St.Isaac`s Cathedral, Savior on Blood /Spas na Krovi/-ийн талбай болон сүм үзнэ. 

21:00 зочид буудал орно. 

21:30 цагт оройн хоол иднэ.

Амарна.

өглөө/-/орой
 
Санкт Петербург -Москва

Өдөр 4: Санкт Петербург -Москва. 

08:30 цагт өглөөний цай

09:30 цагт тус хотын алдартай үзмэрүүдийн нэг, жуулчдын хамгийн их очдог газар болох Петерховын ордон болон цэцэрлэгт хүрээлэнг үзнэ. /Петродворец гэж бас нэрлэдэг/. Үүнийг "Оросын Версал" гэж нэрлэж болно. 

13:00 цагт ресторанд өдрийн хоол иднэ. 

16:00 цагт Эрмитаж үзнэ. /2-2,5 цаг/. 18-р зууны эхэн хагаст баригдсан Петр хааны алдарт өвлийн ордонг үзнэ. /Georg Mattarnovi, Domenico Trezzini гэх мэт архитекторуудын бүтээл/. 1720-1725 оны хооронд 1-р Петр хааны ордон байсан барилга одоогийн Эрмитаж-ийн театрын эзэмшлийн газар нутаг дээр байрладаг. 

19:00 цагт буудал руугаа буцна.

19:30-20:30 цагийн хооронд оройн хоол иднэ.

23:00 цагт Москва орох галт тэргэнд суухаар хөтөчтэй хамт галт тэрэгний буудал явна. 

Шөнө буудалдаа ирж хононо.

өглөө/өдөр/орой
 
Москва-УБ

Өдөр 5: Москва-УБ. 

09:30 цагт өглөөний цай ууна.

11:00-14:00 цагт хотын аялал хийнэ

14:00-15:00 цагийн хооронд өдрийн хоол иднэ.

Өдрийн хоолны дараа УБ буцахаар нисэх онгоцны буудал явна.

Орой 18:55 цагт УБ руу ниснэ.

өглөө/өдөр/-