Yahoo


Санал сэтгэгдэл

УБ-Улан Үд-Хайнан

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Шууд нислэгтэй аялал
Үргэлжлэх хугацаа:
10өдөр9шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-01-29, 2018-01-29, 2018-02-05, 2018-02-26
Үнэ
2,100,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - УБ-Улан Үд-УБ автобусны 2 талын билет
  • - Улан Үд – Хайнан - Улан Үд энгийн нислэгийн тийз /Ачаа 15 кг+5 кг гар тээш/
  • - Улан Үдэд 1 хоног хостелд байрлах үнэ. /Буудалд байрлах бол зөрүү мөнгө төлнө/
  • - Хайнанд байрлах зочид буудлын зардал. Өрөөндөө 2-р орно. Сондгойрсон тохиолдолд 3-р орно. /Ганцаар байрлах бол нэмж мөнгө төлнө/
  • - Аяллын орос хэлтэй хөтчийн зардал /15-с дээш хүнд монгол ахлагч хамт явна/
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Улан Үд дэх онгоц буудал/автовокзал-с - Зочид буудал угтах/үдэх үйлчилгээ
  • - Хөтөлбөрт заасны дагуу унаа
  • - Гадаадад зорчигчдын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - Чөлөөт өдөр өдөр, оройн хоол болон унаа, хөтөч үйлчлэхгүй.
  • - Хөтөлбөрт ороогүй аялал /Сармагчны арал, мод хэлбэртэй шилэн барилга, төрөл бүрийн могойн бүтээгдэхүүний дэлгүүр, сувдны үйлдвэр, шүхрээр нисэх, Гуанинь бурханы сүмд зочлох, Дельфины арал, завиар зугаалах, массаж хийлгэх, г.м/ авах бол нэмэлт төлбөр төлнө.
  • - Хөтөлбөрт заагаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээ, унаа, хоол

Өдөр 1: УБ-Улан Үд. 

Энэ өдөр 07:00 цагт Драгон төвийн өмнө бэлэн ирсэн байна. Улан Үд явах автобусанд суудлаа эзлэн 07:30 цагт Улан-Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. 12-13 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирж өдрийн хоол өөрсдийн мөнгөөр идээд 2 улсын хил гарна. Орой 20-21 цагийн үед Улан Үд хотод ирж буудалдаа байрлана. Буудалдаа оройн хоол идээд амрана. 

-/-/орой
 

Өдөр 2: Улаан-Үд-БНХАУ-ын Хайнан арал . 

Энэ өдөр 08:00 цагт буудалдаа өглөөний цай уугаад 09:00 цагт Иволги дацан явж Итгэл Хамбад хүслээ шивнэнэ. Өдрийн хоол. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг буюу өөрсдөө хоттын төвөөр зугаалах, дэлгүүр худалдааны төв орох боломжтой. 17:00 цагт тогтсон газар цуглан онгоц буудал хүргүүлнэ. Хил гаалиар бичиг баримтаа шалгуулан орж 20:15 цагт шууд нислэгээр Хайнан ниснэ. Онгоцондоо оройн хоол иднэ.                                                                                                             

өглөө/өдөр/орой /онгоц/
 

Өдөр 3: Хайнан /чөлөөт/. 

Энэ өдөр шөнийн 02:15 цагт Хайнан арал дээрхи Санья хотын “Phoenix” онгоц буудалд газардана. Унаа тосож зочид буудалд хүргэж өгнө. Буудалдаа амарна. Өглөө буудалдаа буфет-р өглөөний цай /07:00-09:30/ цагийн хооронд ууна. Энэ өдөр чөлөөт өдөр тул та бүхэн далайн эргээр зугаалан, усанд сэлж, наранд биеэ шарж, алжаал ядаргаагаа тайлж өнгөрөөх боломжтой.     

өглөө/-/-
 

Өдөр 4: Хайнан /аялал-1/. 

Буудалдаа буфет-р өглөөний цай ууна. Өглөөний цайны дараа 09:00 цагт цуглаж 16:00 цаг хүртэл хотын аялал хийнэ. Үүнд: Торгоны үйлдвэр, Хятад үндэсний цайны ёслолтой танилцан, эрүүл мэндийн төвөөр орох, далайн хав болон акулын мөгөөрсөөр хийсэн эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ZHONG –JIA дэлгүүрээр зочлох г.м үзвэр үйлчилгээ үзнэ.  

өглөө/-/-
 

Өдөр 5: Хайнан /аялал-2/. 

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00-08:00/ цагийн хооронд ууна. Үүнд: -Хайнан арлын брэнд болсон сувдны дэлгүүрээр зочилж цэнгэг усны сувдан эдлэл, гоёл чимэглэл, сувдны найрлагатай тос, энгэсэн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалдан авах, -мөн дэлхий дээрхи цорын ганц сармагчны тусгай хамгаалалттай бүс болох “Сармагчны вант улс” руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжин гүүрээр очиж, 29 төрлийн 2000 гаруй сармагчин, 100 гаруй төрлийн амьтан, 400-д төрлийн ургамалтай танилцана.  Мөн могойн аж ахуйтай танилцан, могойн хор-р хийсэн хүний биед тустай эмчилгээний бүтээгдэхүүн, могойн арьсан цүнх, түрийвч, гутал гэх мэт бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 6: Хайнан /чөлөөт/. 

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00-09:30/ цагийн хооронд ууна. Чөлөөт өдөр. 

өглөө/-/-
 

Өдөр 7: Хайнан /чөлөөт/. 

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00-09:30/ цагийн хооронд ууна. Чөлөөт өдөр. 

өглөө/-/-
 

Өдөр 8: Хайнан /чөлөөт/. 

Буудалдаа буфет-р өглөөний цай /07:00-09:30/ цагийн хооронд  ууна. Энэ өдөр 20:00-21:00 цагийн хооронд онгоц буудал хүргүүлнэ. 

өглөө/-/-
 

Өдөр 9: Хайнан-Улан Үд. 

Энэ өдөр шөнө 01:10 цагт Ү7510 нислэгээр Улан Үд нисэж өглөө 07:10 цагт Улан Үдэд газардана. Унаа тосож буудалд хүргэж өгнө. Өглөөний цайгаа  буудалдаа ууна. Чөлөөт өдөр. Буудалдаа амарна. 

өглөө/-/-
 

Өдөр 10: Улан Үд-УБ. 

Энэ өдөр буудалдаа өглөөний цай 06:00 цагт эрт уугаад буудлаа хүлээлгэж өгнө. 07:00 цагт автовокзал хүргүүлж автобусандаа суудлаа эзлээд 07:30 цагт УБ хөдөлнө. Орой 20-21 цагт УБ-т ирнэ.                                                                                                                            

өглөө/-/-