Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Испани улсын аялал

Испанийн Вант Улс нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа ФранцАндорраБискайн булан, баруун талаараа Атлантын далайПортугалтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлуудАфрикийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлуудМароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.

Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Нийслэл нь Мадрид. Албан ёсны хэл нь Испани. Мөнгөний нэгж Евро. Утасны код +34 болно.

Испани улсын зөөлөн дулаан уур амьсгал, газар зүйн байршил, алдартай далайн эргүүд, байгалийн олон янзын хэлбэрүүд, түүхэн өв залгамжлал, соёл уламжлал, дэд бүтцийн хөгжил гэх мэт олон зүйлүүд нь Испани улсын аялал жуулчлалын салбарыг дэлхийд дээгүүр байранд ороход нь их нөлөө үзүүлсэн байна.  

Испани улсад хамгийн өргөн дэлгэр тархсан спорт бол хөл бөмбөг юм. Real Madrid FC. болон FC Barcelona нар нь дэлхийд алдартай Испани улсын хөл бөмбөгийн багууд юм. Тус улсын үндэсний хөлбөмбөгийн багууд нь 1964, 2008, 2012 онуудад болсон Европын улсуудын хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд болон  2010 онд болсон ФИФА хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд тус тус түрүүлж байлаа. Мөн түүнчлэн сагсан бөмбөг, теннис, мотоцикль, гар бөмбөг, гольф, усан спорт, цана зэрэг спортууд нь мөн адил чухал байр суурь эзэлдэг.

Испани улсад жилд албан ёсоор нийт 14 хоногийг олон нийтийн баяр ёслол, шашны баяруудыг тэмдэглэдэг байна. Эдгээрийн заримыг дэлхий даяар мэддэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон сая жуулчид ирж тус баярыг сонирхож, оролцохоор ирдэг байна. Үүний заримаас дурьдвал: Үүнд: 10 сарын 12-нд Испанийн үндэсний баярын өдөр,

Pamplona-д болдог “San Fermín” баяр. Энэ баяр ямар учиртай вэ гэхээр: Жил бүрийн 07-14-ны хооронд өглөө 8:00 цагаас эхлэн “encierro” буюу орчуулбал “Бухны уралдаан” болдог. Энэ үеэр бусад уламжлалт тэмцээн уралдаан, урлагийн үзүүлбэрүүд бас болдог. Өөр бусад тэмцээнүүд гэвэл: “Канарын арлууд” дээр болдог бусад фестивалууд, багт наадмууд юм. Мөн Valencia-д болдог “Falles” баяр. Энэ баяраар хүмүүс үндэсний, уламжлалт хувцас, хүүхэлдэйн киноны болон үлгэрийн баатар, улч төрч, алдартай хүмүүсийг дуурайж хувцаслан гудамжаар жагсан, хөгжим чанга хангинуулан жагсаж, салют буудан олон арга хэмжээнүүд болдог. Мөн Andalusia, Castile, León -д болдог Holy Week” буюу “Ариун долоо хоног” гэсэн шашны баярыг тэмдэглэдэг. 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
8өдөр7шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2017-12-09, 2018-01-21, 2018-02-24, 2018-03-24
Үнэ
3,900,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • • Барселона-д 4*-той зочид буудалд өглөөний цайтай 5 хонох зардал
  • • Мадрид-д 4*-той зочид буудалд өглөөний цайтай 2 хонох зардал
  • • /Хэрэв өрөөндөө ганцаар байрлах бол аяллын мөнгө дээр нэмж 1,350,000 төг төлнө/
  • • Хөтөлбөрийн дагуу онгоц буудлаас угтах/үдэх үйлчилгээ
  • • Хөтөлбөрт заасны дагуу хотын аялал, үзвэр үзэх орох тасалбарын үнэ /Sagrada Familia, Poble Espanyol, Camp Nou, Royal Palace/
  • • Хөтөлбөрийн дагуу унаа
  • • Хотын сити такс
  • • Хөтөлбөрийн дагуу Барселон, Мадрид, Zaragoza хотуудад орон нутгийн хөтчийн хөлс
  • • Жуулчдын аяллын даатгал

Өдөр 1: УБ- Барселона . 

Энэ өдөр --:00 цагт Чингис Хаан онгоц буудлын 2 давхрын хүлээлгийн танхимд цугларна. Бүртгүүлж, хил гаалиар шалгуулж Аэрофлот компанийн онгоцонд сууна. --:-- цагт онгоц хөөрнө. Москва-н Шерметево онгоц буудал дээр орон нутгийн цагаар --:-- цагт ирж түр зогсолт хийгээд 1992 оны зуны Олимп болсон Испани улсын Барселон хот руу --:-- цагт нисээд орон нутгийн цагаар --:-- цагт бууна. Хөтөч тосож зочид буудалд хүргэж өгнө. Буух цагаас хамаараад буудал хүртэлээ зарим нэг зүйл үзэж болно. Буудалдаа амарна. 

 
Барселона

Өдөр 2: Барселона. 

Өглөөний цай буудалдаа уугаад Барселон хотоор хотын аялал хийнэ. Үүнд: Хуучин хот Barrio Gotico, 13-15-р зуунд баригдсан сүм the Cathedral, хотын төв гудамж the Ramblas. Дараа нь 1888 онд Барселон хотод болсон дэлхийн үзэсгэлэнд зориулж барьсан хотын гол хаалга болох Arc de Triomph, Montjuic уул, 1992 оны олимп болсон стадион, хотыг бүхэлд нь далайн эрэгтэй хамтад нь харж болох цайз үзнэ. Дараа нь Poble Espanyol Барселон буцаж алдарт FC Barcelona клубын төрлөх гэр болсон Испани улсын хамгийн том стадион болох Camp Nou-тай танилцана. Буудалдаа амрана. 

өглөө/-/-
 
Барселона

Өдөр 3: Барселона. 

Өглөөний цай буудалдаа уугаад уулан дээр сүндэрлэх гайхамшигт Роман католик сүм Sagrada Familia-г үзэх бөгөөд дараа нь Casa Batlo, Casa Milla өвөрмөц хэв загвараар баригдсан 2 төрлийн байшинг гадна талаас нь үзнэ. Дараа нь Montjuic уулан дээр байрлах сүм үзэж, түүний бэлд орших “Spanish Village”-тай танилцана.   тэндээс хотыг бүхэлд нь тольдон харж, Олимпийн стадион үзнэ. Орой буудалдаа очиж амрана.  

өглөө/-/-
 
Барселона

Өдөр 4: Барселона. 

Өглөөний цайны дараа хотоос гарч мөргөлчдийн очиж мөргөл үйлддэг алдартай газар болох Montserrat явна. Дараа нь Girona хотын хуучин хот, жүүдүүдийн амьдардаг хэсэг, сүм гэх мэт зарим зүйлүүдтэй явган явж танилцана. Дараа нь зочид буудал руугаа явж амрана.        

өглөө/-/-
 
Барселона

Өдөр 5: Барселона. 

Өглөөний цай уусны дараа чөлөөт өдөр бөгөөд өөрсдийн хүссэн зүйлээ хийж болно. Эсвэл нэмэлт төлбөр төлөн брэнд хувцасны Outlet худалдааны төв байрлах La Roca орж болно эсвэл Европын хамгийн өндөр, хамгийн хурдан тоглоомтой, мөн шинээр нээгдээд удаагүй байгаа “Ferrariland” -тай Port Aventura парк орох боломжтой. Буудалдаа амарна.

өглөө/-/-
 
Барселона-Мадрид

Өдөр 6: Барселона-Мадрид. 

Өглөөний цайны дараа Барселон хотын Sants галт тэрэгний буудал явж Мадрид хот руу явна. Мадрид хотод ирээд буудалдаа орж хэсэг амрана. Хүсвэл ойролцоох “Park de Buen Retiro” паркаар зугаалж болно. Буудалдаа амрана.  

өглөө/-/-
 
Мадрид

Өдөр 7: Мадрид. 

Өглөөний цай буудалдаа уугаад Мадрид хотын аялалаа эхлэнэ. Эхний зогсоол бол гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнтэй Royal Palace буюу Хааны Ордон үзэх, тус хотын бэлэг тэмдэг болсон Plaza de Cibelles ордон, Мадрид хотын төв талбай Plaza Mayor, Puerto del Sol, Gran Via, Paseo del Prado-н өргөн чөлөө гэх мэт бусад алдартай газруудыг үзнэ. Буудалдаа ирж амарна. 

өглөө/-/-
 
Мадрид-УБ

Өдөр 8: Мадрид-УБ. 

Өглөөний цай буудалдаа уугаад зочид буудлын өрөөгөө  хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал явж ---- цагт Москва ниснэ. Орон нутгийн цагаар --:-- цагт Москвад ирж Шерметево онгоц буудал дээр түр зогсолт хийж цааш --:-- цагт МИАТ компанийн онгоцоор УБ ниснэ. 

өглөө/-/-