Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Хонг Конг-Макао Дисней хүүхдийн аялал

Хүн ам: Хонг Конг болон Макао хот нь БНХАУлсын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг. Хонг Конг 7 сая гаран хүн амтай бол Макао 5 зуун мянга гаруй хүн амтай аж.

Үзвэрийн газрууд: Хонг Конгод Дисней Лэнд, Далайн Парк, Викториа Харбор боомт болон Викториа Пийк уул зэрэг байдаг бол Макаод тухайн үед галд автсан эртний сүм болон олон том казиногоороо олны танил болсон байдаг.

Цаг агаар: Хонг Конг, Макао нь чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө +12 градус хүрдэг бол зундаа +35 хэм хүртэл халдаг байна.

Мөнгөн тэмдэгт: Хонг Конгийн  валют Хонг Конг доллар /HKD/,  1 HKD = 260 төгрөг орчим, Макаод макао доллар /MOP/ болон юань /CNY/, хонгконг доллар /HKD/ хэрэглэдэг. 1 MOP = 200 төгрөг орчим . Такси Хонг Конгод 20НК доллараас эхэлдэг.

Метро: Метроны хувьд хэдэн буудал явахаасаа шалтгаалаад билетний үнэ янз бүр байдаг. Хамгийн багадаа 4НК доллараас эхэлдэг.

Такси: Такси Хонг Конгод 20НК доллараас эхэлдэг. Нэг км тутамд 20НК доллар нэмэгдэж явдаг. Өөрөөр хэлбэл та таксинд суугаад 1 км явахад 40НК доллар, 2 км явахад 60НК доллар болно. Макаод такси 13MOP -с эхэлдэг. 1 км бүрт 7.2МОР нэмэгддэг.

Худалдааны төвүүд: МонгКок Сой гудамж /旺角港豉油街-mongkok soy street/, Монгкок Сай юүн чой гудамж /旺角西洋菜街-Mongkok Sai Yeung Choi street/, Цим Ша Цуй кэнтон рөүд / 尖沙咀广东道-tsim sha tsui canton road /, Цим Ша Цуй пэкин рөүд /尖沙咀北京路-tsim sha tsui peking road/.

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Азийн аялал
Үргэлжлэх хугацаа:
5өдөр4шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2017-11-04
Үнэ
2,450,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • УБ – Хонг Конг – УБ ирж очих тийз, таксийн хамт
  • Хонг Конг, Макао -д 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • Хөтөлбөрт заасан тооны Хятад маягийн хоол
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын үнэ нь 16-с дээш хүнтэй групп үнэ болно
Улаанбаатар - Хонг Конг

Өдөр 1: Улаанбаатар - Хонг Конг. 

Энэ өдөр тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, Улаанбаатар хотоос Азийн бар Хонг Конг хот руу ниснэ. Ойролцоогоор 4 цагийн дараа Хонг Конгийн Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч таныг угтан авч өдрийн хоолонд орно. Дараа нь Хонг Конгийн алдарт Викториа Пык уулан дээр гарч хотыг бүхэлд нь харан, өвөрмөц тогтоц бүхий үзэмжийг нь бахдан биширнэ. Дараа нь Цагтай Асар хэмээх эртний барилга, төрөл бүрийн урлагийн арга хэмжээ зохиогддог Цин Ша соёлын ордон зэргийг үзэж сонирхоно. Ингээд орой нь усан онгоцооор зугаалж, Хонг Конг хотын шөнийн үзэмжийг үзэж, сонирхоно. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

-/өдөр/орой
 
Хонг Конг

Өдөр 2: Хонг Конг. 

Өглөөний цайгаа уусны дараа Хонг Конгийн алдарт Диснэйлэндээр аялна. Уг соёл амралтын хүрээлэн нь 2006 онд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Хонг Конгийн засгийн газраас ойролцоогоор 230 тэрбум Хонг Конг долларын хөрөнгө оруулалтаар боссон гэдэг. Энд та үе үеийн үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулж, гайхалтай авъяаслаг жүжигчдийн тоглолтыг үзэж сонирхон, тоглон наадна. Ийнхүү бүтэн өдрийн турш алжаал ядаргаагаа тайлан, амарч цэнгэсний дараа жуулчны автобусаар буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/-
 
Хонг Конг - Макао

Өдөр 3: Хонг Конг - Макао. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоно. Хонг Конг хотын боомт хүргүүлж усан онгоцоор Макао хотыг зорино. Ойролцоогор 1 цагийн дараа Макао хотын боомт дээр бууна. Энэ үед Макао хотын хөтөч таныг угтан авч аяллаа эхэлнэ. Ингээд The Ruins of St. Paul's хэмээх алдартай сүмээр аялж, дурсгалын зураг татуулна. 400 -аад жилийн түүхтэй энэхүү сүмийн ихэнх хэсэг нь тухайн үед шатаж үгүй болсон боловч Хятадын түүхэн дэхь Өрнийн соёлын нэгээхэн хэсэг болж үлдсэн юм. Одоо энд газар бүрийн мянга мянган жуулчид ирж үзэж сонирхдог байна. Үүний дараа Макао хотын хамгийн хөгшин, эртний сүм болох Ма Зү сүмийг үзэж сонирхоно. Орой нь Макао хотын Казиногоор зочилон, хүсвэл азаа үзэн тоглож болно. Орой нь буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Макао - Хонг Конг

Өдөр 4: Макао - Хонг Конг. 

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонг Конг хот руу буцна. Ирээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/

өглөө/-/-
 
Хонг Конг - Улаанбаатар

Өдөр 5: Хонг Конг - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Хонг Конгийн Олон улсын нисэх онгоцны буудал хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ. Ойролцоогоор дөрвөн цагийн дараа Улаанбааатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал аялал маань өндөрлөх болно.

.

өглөө/-/-