Yahoo


Санал сэтгэгдэл

Шанхай хотын аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Хүүхдийн аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-06-08
Үнэ
2,350,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • - УБ – Бээжин – Шанхай - Бээжин – УБ нислэг болон вагоны тийз, билет, таксын хамт
  • - Шанхайд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Хөтөлбөрт заасан тооны Шанхай, Бээжин маягийн хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Жуулчны автобус
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Орон нутгийн хөтөч
  • - Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал

Өдөр 1: Улаанбаатар - Шанхай. 

Энэ өдөр Улаанбаатар хотын Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал дээр цугларч Бээжин хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудал дээр газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч Бээжин хотын галт тэрэгний буудал хүргэж өгнө. Эндээс та хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Шанхай хотод газардана. Энэ үед хөтөч, унаа таныг угтан авч буудалд хүргэж үйлчилнэ.

-/-/орой
 

Өдөр 2: Шанхай . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд Шанхай хотын аялалдаа гарна. Дэлхийд өндөрөөрөө 2-т тооцогддог 118 давхар  “Shanghai Tower”-т гарч Шанхай хотыг бүхлээр нь харж сонирхоно. Дараа нь Нанжин хэмээх алдарт гудамжаар зугаална. Энд та тухайн үед Шанхай хот Английн колон байх үед баригдаж байсан эртний барилга байгууламжыг гаднаас нь үзэж сонирхохоос гадна төрөл бүрийн худалдан авалт хийх боломжтой юм. Мөн лааны тосон барималыг үзээд Дараа нь Шанхай хотын Хуан Пү мөрнөөр усан онгоцоор зугаална. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Диснейлэнд. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр Дисней Лэнд руу хүргүүлнэ. Энд та бүтэн өдрий турш тоглон наадна. Орой тогтсон цагт буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

өглөө/өдөр/-
 

Өдөр 4: Шанхай - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Ингээд Шанхай хотын галт тэрэгний буудал хүргүүлж, хурдан галт тэргээр Бээжин хотыг зорино. Ойролцоогоор 5 цагийн дараа Бээжин хотын галт тэрэгний буудалд бууна. Үргэлжлүүлэн УБ хот руу ниссэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

өглөө/-/-