Yahoo


Санал сэтгэгдэл

Эрхүү, Байгаль нуур аялал 4ө, 4ш онгоц-р

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Европын аялал
Үргэлжлэх хугацаа:
4өдөр3шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
үгүй
Аялал эхлэх өдрүүд:
2018-07-21, 2018-07-28, 2018-08-04, 2018-08-11, 2018-08-18
Үнэ
1,000,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Эрхүүд 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Сондгойрвол 3-р байрлана. Хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг төлж ганцаар байрлаж болно/
  • - Хөтөлбөрт заасан тооны хоол
  • - Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Орон нутгийн болон монгол аяллын ахлагч /3-с доош хүнд зөвхөн орон нутгийн хөтөч/
  • - Хөтөлбөрийн дагуу унаа
  • - Галт тэрэг буудал/Онгоц буудал - зочид буудал угтах/үдэх үйлчилгээ
  • - Эрхүү-Листвянка-Эрхүү унаа.
  • - Гадаадад зорчигчдын даатгал
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал
  • - УБ-Эрхүү-УБ онгоц тийз
  • - Хөтөлбөрт заагаагүй үзвэр үйлчилгээ, унаа, хоол
  • - Чөлөөт өдрийн нэмэлт зардал /унаа, орос талын хөтөч/

Өдөр 1: УБ-Эрхүү. 

Энэ өдөр 14:30 цагт Чингис Хаан ОУ-н нисэх буудалд ирж хил гаалиар шалгуулан орж 16:40 цагт Эрхүүгийн чиглэлд ниснэ. Эрхүү хотод 17:40 цагт бууна. Унаа тосож авч зочид буудалд хүргэж өгнө. Оройн хоол идээд чөлөөт цаг. Чөлөөт цагаар Ангар мөрний эргээр явган зугаалах гэх мэт зүйлүүд хийх боломжтой. Буудалдаа амарна.  

-/-/орой
 

Өдөр 2: Эрхүү. 

Буудалдаа өглөөний цай уугаад Эрхүү хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Карл-Марксын төв талбай, Ленины талбай, Кировын талбай, Спассын сүм, Богоявленийн сүм, Ангар мөрөн, Ялалтын талбай, Мөнхийн гал, 130-р байр г.м. Өдөр, оройн хоолтой. Дараа нь буудалдаа хүргүүлж амарна.                                                                                                                                                           

өглөө/өдөр/орой
 

Өдөр 3: Эрхүү, Байгаль нуур /Листвянка/. 

Өглөөний цай 08:00 цагт буудалдаа ууна. Дараа нь 09:30 цагт Эрхүүгээс 70 км зайд Байгаль нуурын эрэг дээр орших Листвянка тосгон явна. Замдаа 17-19-р зууны үеийн архелоги, архитектур, угсаатны баялаг их үзмэртэй “Тальци” музей үзнэ, мөн Ангар мөрний эрэг дээр түр зогсолт хийнэ. Байгаль далайн музей үзнэ. Өдрийн хоол. Дараа нь агаарын дүүжин гүүрээр  “Камень Черского” дээр гарч өндрөөс Байгаль нуур, Листвянка тосгоныг тольдон харна. Доош бууж загасны болон бэлэг дурсгалын зах орно. Аялалаа дуусгаад Эрхүү хот орно. Оройн хоол идээд буудалдаа амарна. 

өглөө/өдөр/орой
 

Өдөр 4: Эрхүү-УБ. 

Өглөөний цай буудалдаа 08:00 цагт ууна. Буудлаа хүлээлгэж өгөөд дэлгүүр, худалдааны төв явна. Дараа нь 12:00 цагт онгоц буудал явж хил гаалиар шалгуулан орж 14:00 цагт УБ нисэж 15:00 цагт бууснаар энэхүү аялал  маань өндөрлөнө.

өглөө/-/-