Yahoo


Санал сэтгэгдэл

Юнескод бүртгэгдсэн Японы алдарт Кумано Кодо- оор алхах аялал

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Брэнд аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018.07.27
Үнэ
3,700,000.00 төг

Аяллын үнэд багтсан:

  • - Стандарт 3*-той зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал
  • - Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • - Визний хураамж
  • - Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • - Аяллын турш хоол
  • - Нийтийн тээврийн зардал
  • - Монгол хэлтэй орчуулагч
  • - ОУ –ын нислэгийн тийз
  • Аяллын зардалд багтаагүй:
  • - “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • - Хувь хүний хэрэглээний зардал

Өдөр 1: Улаанбаатар - Шизүока. 

Чингис Хаан ОУНОБ дээр өглөө       цагт цугларна. Онгоц      цагт Улаанбаатараас хөөрч Шизүока мужын нисэх онгоцны буудал дээр       цагт бууна.  Дараа нь онгоцны буудал дээр нутгийн хөтөчтэй уулзан шатл автобусаар зочид буудалд хүргүүлнэ. 

 
Вакаяма

Өдөр 2: Вакаяма. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр Вакаяама мужид байдаг Японы хамгийн ариун газар гэж нэрлэгддэг Кояа ууланд 2 цаг орчим түүх дурсгалын нэртэй газруудад алхалт хийж, орой нь Шюкүбо сүмд байрлан хононо. Вакаяама муж нь  Кансай бүс нутгийн өмнө зүгт орших газар бөгөөд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 1200 жилийн түүхтэй олон сүм хийдтэй. Бид Японы Шинто болон Буддын шашны холбогдолтой Danjo Garan ариун сүм үзсэний дараа Nakano-hashi – гаас Okuni-in 200 мянган гаруй байдаг чулуун бунхны газар хүртэл 2 км орчим алхана. Орой нь хийдийн тусгай зассан Японы уламжлалт татами өрөөнд байрлах ба Шёожин Риёори буюу 5 төрлийн өнгө, амталгаагаар хийсэн цагаан хоол зооглоно. 

өглөө/өдөр/-
 
Кумано - Начи

Өдөр 3: Кумано - Начи. 

Өглөөний цай хийдийн тусгайлан бэлдсэн хоол зооглоод өглөөний мөргөлийг үзэж сонирхоно. Дараа нь Кумано Кодо болон Начи дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн газрууд, гол мөрөн, ой мод, хүрхрээ үзэн ойролцоогоор 7км орчим явган аялана. Япон улсын нийслэлийг Киото хот руу шилжүүлсэн Хэйан-гийн үе(794-1185) –д тухайн үеийн эзэн хаан, язгууртнууд, мөргөлчид Киото хотоос 30-40 өдөр явганаар аялснаар Кумано Кодо явган аяллын зам үүссэн түүхтэй. Мөн түүнчлэн Япон улсад Буддын шашин дэлгэрч энэ газрыг Бурхны ариун дагшин газар гэж нэрлэж байжээ. Орой нь явган аяллаа дуусгаад Японы уламжлалт халуун рашаантай амралтын газар байрлан амарна. Японы халуун рашаан нь таны алжаал ядаргааг тайлахаас гадна арьсыг толигор, зөөлөн болгодог.

өглөө/өдөр/орой
 
Кумано - Исэ

Өдөр 4: Кумано - Исэ. 

Өглөөний цайны дараа явган аяллын бэлтгэлээ базаагаад Кумано Кодо –ын уулын замаар дурсгалт газруудыг дайрч 3,5км орчим алхана. Өдрийн хоолны дараа Исэгийн замаар 2 км орчим алхана. 2004 онд Юнескогийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Кумано Кодо ариун мөргөлийн зам нь 1000 жилийн тэртээгээс хүмүүс Кумано гэдэг газар руу уулын замаар алхаж мөргөл хийдэг байсан байна. Энэ үеэс хойш Кумано Кодо мөргөлийн зам бий болж олон жилийн турш  хүмүүс аялсаар ирсэн ба орчин үед аялал жуулчлалын нэртэй маршрут болсон байна. Орой Киото хот руу явж зочид буудалдаа байрлан амарна.

өглөө/өдөр/орой
 
Киото

Өдөр 5: Киото. 

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Киото хот бол Японы эртний нийслэл бөгөөд дундад зууны Японы барилгын сонгодог хөгжлийг илтгэсэн сүм дуган байдаг жуулчдын хамгийн их очдог хот билээ. Бидний аяллаар Киотогийн Алтан сүм буюу Зэн буддизмийн сүм, 1000 мутарт 1001 Жанрайсаг бурхан бүхий Санжюсангэн-до, Арашияма хулсан ой, сэтгэл татам газар Фүшими Инари сүмийн 10000 хаалга гэх мэт газруудаар аялна. Мөн Киото хотод худалдаа хийх болно.

өглөө/өдөр/орой
 
Шизүока - Улаанбаатар

Өдөр 6: Шизүока - Улаанбаатар. 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шизүока мужын нисэх онгоцны буудал руу явна. Онгоц      цагт нисэж        цагт  Улаанбаатар хотод бууна. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

өглөө/өдөр/-