Yahoo


Санал сэтгэгдэл

Өвлийн Олимпийн аялал 3

Солонгосын виз авахад дараах материалыг визэнд орохоос 7 хоногийн дотор бүрдүүлнэ. Үүнд,

1. 3,5*4,5 хэмжээтэй 2% цээж зураг

2. Гадаад паспорт / 2006 оноос хойш авсан, 2018 оны 09 сар хүртэл хүчинтэй хугацаатай  байх/

3. Цагдаагийн тодорхойлолт /анкет бөглөсний дараа авах тул эхлээд Нью жуулчинтай холбогдож анкетаа бөглөх/

4. Ажлын газрын тодорхойлолт /албан тушаал, цалин, ажилласан жил багтсан байх/

5. Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа /сүүлийн 1 жил 1 байгууллагад ажилласан байх, сүүлийн 6 сар сард 500,000-с дээш тогтмол цалин авч байсан бол давуу тал болно/

6. Нийгмийн даатгалын лавлагаа  /сүүлийн 1 жилийнх/

7. Гэрлэлтийн лавлагаа

8. Дансы сүүлийн 3-6 сарын хуулга /визэнд орохоос 3 хоногийн дотор авсан байх/

9. Виз хүссэн өргөдөл

10.  5-р заалтад хүрэхгүй бол дансандаа 5 сая төгрөг байршуулна.

 

Бусад

  1. Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр
  2. Группд байдаг бол группын дэвтэр
  3. Компанийн захирал бол

3.1.                компанийн дансны хуулга

3.2.                улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.3.                татварын тодорхойлолт  /сүүлийн улиралд 500,000-с дээш татвар төлсөн бол 5 сая байршуулахгүй/

4. Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол

4.1.                Түрээслэгч компанийн тодорхойлолт

4.2.                Түрээс төлсөн баримт /сүүлийн 6 сар/

4.3.                Түрээсийн гэрээ /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/

5. Оюутан бол

5.1.                Оюутны үнэмлэх

5.2.                Сургуулийн тодорхойлолт

5.3.                 Сургалтын төлбөр төлсөн баримт

5.4.                 Батлан даагчийн тодорхойлолт

5.5.                 Батлан даагчийн лавлагаа

6. Малчин бол

6.1.                 Малчны үнэмлэх

6.2.                Мал тооллогын данс эх хувь

6.3.                 Багийн засаг даргын тодорхойлолт

 

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Спортын аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-02-16
Үнэ
2,800,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • • 4 одтой зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах
  • • Хөтөч
  • • Угтах үдэх унаа
  • • Хөтөлбөрт заасан аялал
  • • Спорт тоглолтын 1-2 тасалбар
  • • Аяллын даатгал
  • • Визний хураамж
  • Жич: ОУ-ын нислэгийн тийз ороогүй

Өдөр 1: 2018.02.16 Улаанбаатар – Инчон – Сөүл . 

Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 08:45 цагийн МИАТ компанийн нислэгээр БНСУ-ын Инчон хотын олон улсын нисэх буудал руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 3 цаг. Орон нутгийн цагаар 12:50 цагт буугаад хил гаалийн бүртгэлээ хийлгэнэ. Хөтөч тосон авч Сөүл хотын аяллаа эхэлнэ. Үүнд, Хөх ордон /гадна талаас/, Гёнбүк хааны ордон зэрэг багтана. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 2: 2018.02.17 Сөүл. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Солонгосын үндэсний музей, Лотте Уорлд цамхагийг үзэж сонирхоно. Үдээс хойш худалдааны гудамжаар чөлөөт худалдаа хийнэ. Орой зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 3: 2018.02.18 Сөүл – Согчо – Вонжү . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Солонгосын 3 дахь өндөр уул болох Сирак уул руу явна. 1708 м өндөр энэ уул руу кабель тэргээр гарч, 18 м өндөр Бурхан багшид мөргөж, Шинхөн сүм, Наксан сүм зэрэг эртний сүм хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Өвлийн хайрын дуу киноны зураг авалт хийсэн Нами арлыг үзэж сонирхоно. Орой нь зочид буудалдаа буцан ирнэ.

өглөө / -/ -
 

Өдөр 4: 2018.02.19 Вонжү – Каннён– Вонжү. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадмын танхимын спортууд зохиогдох Каннён хот руу явна. Далайн эргийн үзэсгэлэнт энэ хотод та Солонгосын мөнгөн тэмдэгт 50000 дэвсгэрт дээр зураг нь байдаг Саимдан эмэгтэйн түүхтэй холбоотой гэр музейгээр зочилоорой. Орой нь КЁРЛИНГИЙН ТЭМЦЭЭН үзнэ. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 5: 2018.02.20 Вонжү – Пёнчан – Вонжү. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудалдаа цуглан Пёнчан хот руу явж БИАТЛОНЫ ТЭМЦЭЭН үзнэ. Орой нь зочид буудалдаа буцаж амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 6: 2018.02.21 Вонжү – Инчон – Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Инчон нисэх буудал руу КТХ буюу хурдан галт тэргээр явж эндээс 14.20 цагийн МИАТ компанийн нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно

өглөө / -/ -