Yahoo


Санал сэтгэгдэл

  • Нью Жуулчин турс” аялал, жуулчлалын компаниас зохион явуулдаг Тайландын Бангкок хот, Паттаяа арлаар аялах хөтөл...
    2017/03/07
  • Тус компаниар өмнө нь үйлчлүүлж байсан найзынхаа зөвлөгөөг даган “Нью Жуулчин турс” компанийг сонгосон ма...
    2017/03/07
  • Юуны өмнө бидний гайхамшигт аяллыг зохион байгуулж өгсөнд баярлалаа. Хүн болгоны хүсэвч очиж амждаггүй олон газрыг үз...
    2017/03/07

Өвлийн Олимпийн аялал 1

Товч мэдээлэл

Аяллын жанар:
Спортын аялал
Үргэлжлэх хугацаа:
6өдөр5шөнө
Зочид буудал:
Виз гаргуулах эсэх:
тийм
Аялал эхлэх өдрүүд:
2018-02-09
Үнэ
2,800,000.00 төг

+ Тийз

Аяллын үнэд багтсан:

  • Аяллын зардалд багтсан:
  • • 4 одтой зочид буудлын 1 өрөөнд 2-оор байрлах
  • • Хөтөч
  • • Угтах үдэх унаа
  • • Хөтөлбөрт заасан хотын аялал
  • • Тоглолтын 1-2 билет
  • • Аяллын даатгал
  • • Визний хураамж
  • Жич: ОУ-ын нислэгийн тийз ороогүй

Өдөр 1: 2018.02.09 Улаабаатар - Инчон - Сөүл. 

Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 08:45 цагийн МИАТ компанийн нислэгээр БНСУ-ын Инчон хотын олон улсын нисэх буудал руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 3 цаг. Орон нутгийн цагаар 12:50 цагт буугаад хил гаалийн бүртгэлээ хийлгэнэ. Хөтөч тосон авч Сөүл хотын аяллаа эхэлнэ. Үүнд, Хөх ордон, Жёнбүк хааны ордон зэрэг багтана. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

-/-/-
 

Өдөр 2: 2018.02.10 Сөүл. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Солонгосын үндэсний музей, Лотте цамхагийг үзэж сонирхоно. Үдээс хойш худалдааны гудамжаар чөлөөт худалдаа хийнэ. Орой зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 3: 2018.02.11 Сөүл - Вонжү. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадмын танхимын спортууд зохиогдох Каннён хот руу явна. Далайн эргийн үзэсгэлэнт энэ хотод та Солонгосын мөнгөн тэмдэгт 50000 дэвсгэрт дээр зураг нь байдаг Шинсамидан эмэгтэйн түүхтэй холбоотой гэр музейгээр зочилоорой. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 4: 2018.02.12 Вонжү - Пёнчан - Вонжү. 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт буудалдаа цуглан Пёнчан хот руу явж FREESTYLE SKIING тэмцээн үзнэ. Орой нь зочид буудалдаа буцаж амарна.

өглөө / -/ -
 

Өдөр 5: 2018.02.13 Вонжү - Согчо - Вонжү . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Солонгосын 3 дахь өндөр уул болох Сирак уул руу явна. 1708 м өндөр энэ уул руу кабель тэргээр гарч, 18 м өндөр Бурхан багшид мөргөж, Шинхөн сүм, Наксан сүм зэрэг эртний сүм хийдийг үзэж сонирхоно. Орой нь зочид буудалдаа буцан ирнэ.

өглөө / -/ -
 

Өдөр 6: 2018.02.14 Вонжү - Инчон - Улаанбаатар . 

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Инчон нисэх буудал руу КТХ буюу хурдан галт тэргээр явж эндээс 14.20 цагийн МИАТ компанийн нислэгээр Улаанбаатар хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөх болно.

өглөө / -/-